Ши Жиньпин, В.Путин нар утсаар ярьжээ

2022-06-16 379 0
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй лхагва гаргийн үдэд утсаар ярьжээ.  Энэ үеэр Ши Жиньпин энэ оны эхэн үеэс хоёр талын харилцаа дэлхий дахин өөрчлөгдөж буй үед тогтвортой хөгжлийн эрчээ хадгалсаар байгааг онцолсон байна. Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тогтвортой ахиц дэвшил гарч, Хэйхэ-Благовещенск хотын хооронд хил дамнасан гүүр ашиглалтад орсноор хоёр орныг холбох шинэ сувгийг нээснийг тэмдэглэжээ. Хятадын тал хоёр талын хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортойгоор хөгжүүлэхэд Оросын талтай хамтран ажиллахад бэлэн байгааг мөн Ши Жиньпин илэрхийлсэн байна.
Хятад улс тусгаар тогтнол, аюулгүй байдал, язгуур ашиг сонирхол хийгээд анхаарал хандуулж буй гол асуудлуудад харилцан бие биедээ үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, стратегийн уялдаа холбоогоо гүнзгийрүүлэхийн сацуу НҮБ, БРИКС, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын хүрээнд хэлхээ холбоогоо бэхжүүлэх чиглэлд ОХУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгааг тэрбээр хэлжээ.
Хятад улс мөн ОХУ-тай хамтран хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудтай эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг ахиулж, олон улсын дэг журам, дэлхийн засаглалыг илүү шударга, зохистой чиглэлд хөгжүүлэхэд бэлэн байгааг нэмж хэлсэн байна. В.Путиний хувьд, Ши Жиньпиний хүчтэй удирдлаган дор Хятад улс хөгжлийн гайхалтай амжилтад хүрсэнд Оросын тал чин сэтгэлээсээ баяр хүргэж байгааг уламжилжээ. Он гарснаас хойш Орос, Хятадын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байна гэж тэрбээр хэлээд, Оросын тал Хятадын талын дэвшүүлсэн “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг дэмжиж, Шинжаан, Хонконг, Тайваньтай холбоотой асуудлуудыг шалтаг болгон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохын эсрэг байр суурьтай байгааг тэмдэглэсэн байна.
Тэрбээр үргэлжлүүлэн, ОХУ олон туйлт дэлхий ертөнцийг бий болгоход бүтээлч хүчин чармайлт тавьж, илүү шударга, ул суурьтай олон улсын дэг журмыг тогтоохын тулд Хятад улстай олон талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэв.
Хоёр орны төрийн тэргүүн нар мөн Украины асуудлаар санал солилцсон байна. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс түүхэн учир шалтгаан, асуудлын гол утга учрыг харгалзан нөхцөл байдлыг хараат бусаар үнэлж, дэлхийн энх тайван, дэлхийн эдийн засгийн тогтвортой дэг журмыг идэвхийлэн дэмжсээр ирсэн гэв. Мөн Украины хямралыг зохих ёсоор зохицуулахын төлөө бүх тал хариуцлагатай ажиллах ёстой гэдгийг Ши Жиньпин онцлоод, энэ чиглэлд Хятад улс зохих үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэж хэлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ираны ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ

Ням гарагт Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси, гадаад хэргийн сайд Хуссейн Амирабдуллахян нарын зорчиж

2024-05-20

В.Путин үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо

В.Путин шинэ зургаан жилийн хугацаанд хаших ОХУ-ын ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа албан ёсоор орсон т

2024-05-12

Сидней хотод сэтгэцийн өвчтэй хүн хүмүүс руу халджээ

Бямба гарагт Австралийн Сидней хотын нэгэн худалдааны төвд хутгаар зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү дов

2024-04-15