ВИДЕО: AstraZeneca вакцины дээжийг УОК-ын даргад хүлээлгэн өглөө

2021-02-22 758 0

БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад  дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон 150 мянган тун AstraZeneca вакциныг хүлээн авлаа.

Оксфордын их сургууль АстраЗенека компанитай хамтран хөгжүүлсэн уг вакциныг Энэтхэгийн “Serum” институтад үйлдвэрлэсэн юм. Буцалтгүй тусламжаар ирж буй уг вакцин нь ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа Ковакс хөтөлбөртэй хамааралгүй бөгөөд Энэтхэгийн Засгийн газраас оюун санааны хөрш Монголд Улсад бэлэглэж буй ажээ.

Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Энэтхэг Улс нь КОВИД-19- ийн эсрэг вакциныг бидний “оюун санаа хөрш”, “Стратегийн түнш” болох Монгол Улсад өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна. Энэтхэг Улс нь эхний ээлжинд 6.3 сая тун вакциныг 13 найрсаг түнш орнуудад бэлэглэж буй бөгөөд энэ нь бидний зүрх сэтгэлийн холбоо, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болохын зэрэгцээ “Act East” бодлогод Монгол Улсын чухал ач холбогдлыг харуулж байгаа юм” гэлээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ Энэтхэгийн Ерөнхий сайдад Монгол улсыг 150 мянган вакцинаар хангаж буй орнуудын жагсаалтын эхний эгнээнд оруулсанд талархал илэрхийлээд, өнөөдрийн арга хэмжээ түүхэнд тэмдэглэгдэх болно гэдгийг дурдсан. Мөн Энэтхэг, Монголын стратегийн түншлэл өргөжиж Монгол, Энэтхэгийн ард түмний найрамдлыг бэхжүүлэх чиглэлээр олон салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна гэв.

Энэтхэг Улс нь ертөнцийг нэг том гэр бүл гэж үздэг бөгөөд хуваалцах, халамжлах гэдэгт итгэдэг бөгөөд энэхүү хүнд хэцүү цаг үед манай дэлхийн 74 гаруй улс оронд эмнэлгийн мэргэжилтэнүүд, эм, тоног төхөөрөмж болон ковидын вакцин нийлүүлж буйгаар илэрхийлэгдэж байна. Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди болон Гадаад Хэргийн сайд Д-р Жайшанкарын “Вакцин Майри” буюу Вакцины буцалтгүй тусламжаар дамжуулан манай найрсаг түнш Монгол улстай стратегийн түншлэлээ өргөжүүлэн улам бүр бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Үүний ташрамд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Гадаад Харилцааны сайд болон Эрүүл мэндийн сайд нарт 150,000 тун вакциныг Энэтхэг Улсаас богино хугацаанд тээвэрлэн авчрахад хичээл зүтгэл гарган хамтран ажилласанд Энэтхэгийн элчин сайдын яам талархаж буйг илэрхийллээ.

Мөн Элчин сайд М.П.Сингх тун удахгүй Монгол Улсад хэрэгжиж эхлэх гэж байгаа вакцинжуулалтын хөтөлбөр нь тус улсад шаардлагатай эрүүл мэндийн аюулгүй
байдлыг хангаж, эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон КОВИД-19 халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа цагдаа, онцгой байдал, хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг олон салбараас дайчлагдан ажиллаж байгаа зорилтот бүлгийн ажилчдын аюулгүй байдлыг бэхжүүлж, Монголын эдийн засгийг хэвийн өсөлтөд оруулахад хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Өнөөдөр бэлэглэсэн тунгаас гадна Энэтхэг улсаас Ковидын вакцины нэмэлт хангамжийг арилжааны шугамаар худалдан авахад нь Энэтхэг Улс туслахад бэлэн гэдгээ мөн илэрхийллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ВИДЕО: “Яндангаа хөөлье” аян үргэлжилж байна

"Таван Толгой Түлш" ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны ажилтнууд иргэдийн дуудлагын дагуу халдвар х

2021-05-01

ВИДЕО: Цэрэг гэсэн командлалын дор чимээгүй “ярга” байсаар байх уу!!!

Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүдийн нэгнээ дарамталж, дэглэж буй бичлэг ца

2021-02-26

ВИДЕО: AstraZeneca вакцины дээжийг УОК-ын даргад хүлээлгэн өглөө

БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад  дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон 150 мянган тун AstraZeneca в

2021-02-22