“Эрдэнэ Монгол” компани “Сэгс Цагаан богд” найраглалд гардаг нутгийг ухах гэж байна

2022-01-11 2639 9

Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр Баянхонгор аймгийн иргэн С.Зоригтбаатар “2010 оноос хойш олон улсын хөрөнгийн бирж дээр алтны бүслүүр оллоо гэдэг мэдээлэл тархсан.  Энэ мэдээллийг Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай  “Эрдэнэ Монгол” гэж  компани тарааж, 270 гаран сая доллароор орон нутаг, малчид, Засгийн Газрыг авилгадаад маш олон лиценз эзэмшчихсэн.

Энэ компани Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр гэсэн сумуудыг дамнасан хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авч өдгөө цианит натри  ашиглан алт ухахаар улайрч байна.

Мөн Сэгс Цагаан богд гээд найраглалд гардаг, Мазаалай, ховор эмийн ургамалтэй сайхан нутгийг минь ухах гэж байна.

Энэ орд бол Оюутолгойгоос 4 дахин том бүлэг орд. Стратегийн орд тул нуухын тулд энэ компаний лицензээ 5-6 болгож жижиглэсэн. Хамгийн жижиг нэг нь л гэхэд 10 тоннын нөөцтэй. Баянхонгорт ч зөндөө алт ухаж  одоо нүх л үлдсэн.  Малчдад боов, гурил будаа тарааж,  залуучуудад 500 000 төгрөг өгсөн.

Мөн аймгийн удирдлагуудад 28 тэрбум төгрөг өгнө гэж 2.5 тэрбумыг нь өгчихөөд байгаа.

Бид энэ компанийг АТГ-т өгнө. Одоо олборлолт нь эхлэх гэж байна. Энэ компаний Монгол талын захирал Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа гэж хүн. Н.Багабандид ер нь Монголчууд ямар өртэй юм бэ?” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10

УИХ-ын ТБХ-ны дарга Н.Наранбаатар Дундговь аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуу

2026-09-08