П.Анужин: Б.Жаргалсайханаас болж охид маань уйлж, шантарч байна

2021-12-12 1201 12

Тэрээр“ “Хүний Эрх”-ийн өдөрт; Буян Жаргалсайхан Анужин янхан, биеэ үнэлэгчийн газраас ирсэн, 4 өөр эцгийн 4 хүүхэдтэй, монгол хүүхнүүдийг бамбирдаад хүүхэд гаргуулж байхад таарна гэх мэт яриаг нэгэн эмэгтэйтэй хөөрөн ярьж телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай цацсан. Төрийн хэрэгт тангараг өргөн, ханцуй шамлачихаад энэ мэтийн араас хөөхгүй хэмээн бодож, зөнд нь орхисон. Анх удаа гүтгүүлж байгаа биш дээ төвөг ч гэж бодсон. Энэ алхам бол миний зөвхөн өөрийгөө бодсон мунхаг үйлдэл байсныг би ойлгосон. Нэг насны зөрүүтэй, шилжилтийн насны 2 охин минь та хоёрын эцэг өөр юм уу, тийм байж яагаад овог нь нэг юм? Танай ээж олон нөхрөөс салсан юм уу? гэх зэрэг асуултанд булуулж, үеийнхнийхээ үгийн хүчирхийлэлд өртөж сургууль хичээл, хамт олныхоо дунд хэвийн байх нөхцөлгүй болж, дарамтанд орсон… Уйлсан, шантарсан, ааш зан нь хувирсан, бүгдийг үзэн ядаж байна хэмээсэн, ганцаардсан. Би аргадсан, загнасан, гуйсан, арга тасарсан. Бид олон шөнө нойргүй хоносон… Охид маань гундаж байсан… Тэдний туулж явааг илэрхийлэх үг үнэхээр дутаж байна…Нийгмийн соён гэгээрлийн төлөө хэмээн итгэж, үнэмшиж, санаачилж хийж ирсэн ажил бүхнээ буруутган шүүж, олны танил цаашлаад улс төрч гэж яг юу вэ хэмээн өөртэйгээ олон шөнө олон өдөр ярьсан. Би улсаас мөнгө завшиж, татаас авч, тендерт ялж  “Монгол Тулгатан” гээчийг бүтээгээгүй, халааснаасаа, гэр бүлийнхээ буй болгосныг илүүчилж бүгдийг хийсэн. Түүний дүнд асар их Нүдүүлсэн, Гишгүүлсэн, Доромжлуулсан! Гэхдээ би даасаан! Даана ч цаашид! Харин, өөрийгөө өмөөрч өмгөөлөх өчүүхэн чадваргүй хүүхдүүд, мөн аливаа бүхэнд үргэлж хүчин мөхөсддөг, үг үйлийн хүчирхийлэлд үхтлээ өртөж байдаг бүсгүй хүний төлөө дуугүй сууж, амны зоргоор хүүхэд охидыг бузарлагсдыг тэвчиж болохгүйг миний туулсан өдрүүд, охидын маань хэдэн зуун мянгантаа урсах нулимсан дуслууд ойлгуулсан юм. Эхний алхам болгож, Буян Жаргалсайхан гэдэг хүнийг цагдаад өгч, миний хүүхдүүдийн талаар хэлсэн үг бүхнээ нотлохыг шаардсан! Нотолж чадаагүй! Хүүхдүүдийг үндэслэлгүй гүтгэсэн нь тогтоогдсон. Тэр Яллагдагчаар татагдсан! Энэ хэрэг асар удаашралтай явж буй ч би монгол улсын иргэн, ээж, эмэгтэй хүний хувьд шүүхийн шударга шийдвэрийг тэвчээртэй хүлээж байна.

Гэвч, сошиал орчинд санаатай цацсан тэрхүү бичлэгийг миний сүүлд харсанаар 1,9 сая хүн хэдийн үзсэн байсан. Хэдэн зуун мянган тархинд гүтгэлэг нь үнэн мэт суусныг, намайг дайран булах үзүүргүй сэтгэгдэл гэх доромжоор би хардаг. Хэзээ ч арилахгүй ул мөр, нөхөгдөхгүй хохирол гэж энэ юм билээ. Хүний эрх гэж юу вэ? Хүний эрхийг хэрхэн хамгаалах вэ? Хүний эрх бол төр засгаас олгогддог давуу эрх биш, төрөхөөс бидэнд өгөгдсөн Язгуур эрх!!! Хүний эрх бол хууль цаазаар хамгаалагдахаасаа илүү хүн бүрийн, иргэн нэг бүрийн ёс зүй, хүнлэг сэтгэлээр хамгаалагдаж байдаг хүршгүй бат бэх цайз! Монгол хүний ёс зүй, хүнлэг байдлын нийтлэг “ХАНДЛАГА” өөрчлөгдөөгүй цагт бид Буян Жаргалсайхан, Үрээ хүчирхийлэгсэд, Хүүхэд Бүсгүйчүүдийг залхаан зовоогсдыг нэг өдөр шуугин шүүж, нөгөө өдөр мартан замхруулдаг нийтлэг манандаа бүдэрсээр байх болно!” хэмээжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!
  • Анужин бол юу ч хийхээс буцахгүй аймаар хүүхэн. Тэр бол ёстой аймшиг! Хар дарсан зүүд, янхан бол зүгээр л наад зах! Яаж ч бодсон өөрөө дарвалзаагүй  бол Жаргалсайханы хэл аманд өртөх вэ дээ. Дахин ахин заргалдаж өөрийнхөө л булайг улам дэлгэнэ үү гэхээс …. иймдээ тулсан тэнэг гэж бодоогүй, өрөвдмөөр орны шаралсан гудас 

  • Ээж хүн эхнээсээ л ухаантай амьдралд хандах хэрэгтэй шүү. Юу тарина тарьсан үрээ хураана. Ний нуугүй хэлэхэд Ундараа жүжигчинтэй ярьсан хэрүүлийн үгийг чинь сонсоод мэл гайхсан. Чамаас бодсоон хөа

  • Худлаа биш үнэн шүү дээ. Өөрөө ийм бузар булай юм хийж 4 хүүхэд төрүүлчихэж хэнд бурууг тохох вэ дээ.

  • Uuriin hiisen uurt uud ni haysan chuluu tolgoid gej yaltaich bilee dee tawilan yumdaa yundaa ingetlee uls turd ulairch amitanii amnii bai bolno we bie zasaad turuu zas gej vg bna2 

  • Эх орноо хятадаар дүүргэх хуулийн төсөлд гарын үсэг зурж чадсан авгай шүү.  Үзэгч ядна чамайг. Цагаа тулахаар тийм л тэнэг амьтан юм билээ чи

  • Жаргалсайхан гэж хүний үнэргүй новш бас улс төрд орох санаатай чи өрөө бөөн банзал байж болиж үз яасан хүний мууд дуртай жагаа новшоо зайлаж үз чи улас төрд орож чадахгүй хорвоо хөөгөөд яаваж байвал таарсан тэнэг гар

Холбоотой мэдээ

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Орхон аймгийн 16 дахь Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Бямбадашийн Зоригтбаяр өнөөдөр тамга

2024-11-04

Ж.Баярмаа: Ирэх онд томилолт, зочны зардал гэхэд 111 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна

ИХ-ын гишүүн Ж. Баярмаа, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Б.Түвшин нар 2025 оны төсвийн зардлыг бууруулах та

2024-11-04

Д.Энхтүвшин: Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн явцад шинэ зардлуудыг тусгасан зохисгүй үйлдэл гаргасан

УИХ-ын гишүүн Ж. Баярмаа, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Б.Түвшин нар 2025 оны төсвийн зардлыг бууруулах т

2024-11-04