Швейцар “амиа хорлох машин”-ыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгожээ

2021-12-09 1000 0

Австралийн нэг компанийн 3D технологиор бүтээсэн үхлийн машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хууль ёсны зөвшөөрлийг Швейцарын эрх баригчид өгсөн тухай албаны эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.

Амиа егүүтгэх хүсэлтэй хүмүүсийг “зовлонгүй” үхүүлэх зориулалттай уг машиныг Exit International байгууллагын захиалгаар бүтээсэн юм байна. Швейцар улсад хүн өөрийн хүслээр амиа егүүтгэхийг хуулиар зөвшөөрдөг юм. Одоо тус улсад тусгай тарилгаар хүмүүсийн хүслийг гүйцээдэг. Дээрх машинд зөвшөөрөл олгосноор амиа егүүтгэх хүсэлтэй хүмүүст бас нэг сонголт бий болж байна.

Уг машины битүү бүхээгт орж суусан хүн нэг товч дарахад хүчилтөрөгчийн хэмжээ доторх агаарын 1 хувь хүртэл аажмаар буурч, оронд нь азотын хийгээр дүүрдэг ажээ. Ингэснээр хүн 30 хүрэхгүй секундийн дотор ухаанаа алдаж, ямар нэг зовлон шаналгаагүйгээр амьсгал хураадаг юм байна.

Үхлийн машиныг Швейцарт ирэх онд багтаан ашиглаж эхлэхээр болжээ.

“Assisted suicide” буюу бусдын тусламжтай амиа егүүтгэх арга АНУ-ын зарим мужууд, Нидерланд, Герман, Испани, Канад зэрэг улсуудад хуулиар зөвшөөрөгддөг.

Ингэхдээ эдгэршгүй өвчин туссан байх зэрэг нэлээд өндөр шалгуур нөхцөл тавигддаг байна.

Эх сурвалж: Tribune News Service

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2026 оны шинэ оны мэндчилгээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 31-ний орой Хятадын Төв Радио Телевиз болон интернетээр 2026 оны шинэ жили

2025-12-31

Ким Жон Ун хуягласан галт тэрэгтэй Бээжин хотод очно

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Бээжин хотноо болох Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 80 жилийн ойн арга

2025-09-02