Хүүхдийн эрхийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтнуудад шийтгэл оногдуулжээ

2021-12-09 716 0

Увс аймгийн прокурорын газраас энэ онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих болон хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдэж хүүхдийн эрхийг зөрчсөн талаарх 18 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн шалгуулжээ.

Үүнээс гурван хэрэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулж, 15 хэргийг шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авахуулах саналтай шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн  70 орчим хувь нь хүүхдийн дэргэд үйлдэгдсэн байна. Тодруулбал, иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох үед дэргэд нь хүүхдүүд байсан болох нь шалгалтаар тогтоогджээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7-д “…хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг бөгөөд дээрх зөрчил үйлдэгч нарт уг хуулийн заалтаар давхар шийтгэл оногдуулсан байна.

Тус аймгийн Улаангом суманд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил бусад сумтай харьцуулахад их гарсан байна. Иймд Увс аймгийн прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргад албан бичиг хүргүүлж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч ажиллажээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06