Шатахууны хомсдол үүсгэсэн Г.Ёндон сайд ОГЦОР!

2021-09-20 1749 0

Иргэдийн өргөн хэрэглээний гол шатахуун бол А-92 бензин.  2020 оны тавдугаар сараас хойш санхүүгийн үүсмэл хэрэгслээр үнийг 1450 төгрөгөнд барьж байсан бол өнгөрсөн сараас огцом нэмэгдэж, өдгөө 2050 төгрөганд хүрсэн. А-92 бензинийн үнэ өссөний дараа УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Сүүлийн нэг жилийн хугацаанд Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний үнийн хувьд олон арга хэмжээ авсан.

А92 шатахууны хувьд нөөц бүрдүүлж, хомсдлоос сэргийлэхээр, шатахууны нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна” хэмээсэн. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт АМГТГ-аас “АИ-92 авто бензиний нөөц буурсан, гэхдээ хомсдол үүсэхгүй гэж мэдээлсэн. Гэтэл өнөөдөр /2021.09.20/ өглөөнөөс эхлэн ихэнх шатахуун түгээх станцууд “Бензин дууссан” гэсэн бичиг нааж,  иргэдийг бухимдуулаад байна.

Тоотой хэдхэн  шатахуун түгээх станц  нэг хүнд 30 мянган төгрөгийн шатахуун олгож байгаа бол “Петровис” зэрэг ШТС зөвхөн хамтран ажилладаг гэрээтэй байгууллагууддаа шатахуун олгож байгаа аж. Цаашдаа “7-10 хоног ирэхгүй ч байж магадгүй” гэж станцын ажилтнууд хэлж байна.

“Нөөц бүрдүүлж, хомсдлоос сэргийлэхээр ажиллаж байгаа” хэмээн ам бардам мэдэгдсэн УУХҮ-ийн сайд Г.Ёндонгийн шүлс нь хатаж амжаагүй байхад ийн өнөөдрөөс  А-92, А-95 шатахуунууд дуусч, иргэдэд чирэгдэл учруулаад байна.  Дашрамд дуулгахад Г.Ёндон сайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дагаад Гашуун-сухайт боомтод явж сурагтай.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31

Зэрлэг амьтдын экосистемийг ажиглах зорилгоор хүзүүвч зүүж хяналт тавьж ажиллаж байна

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, холбогдох ажлын хэсгийг хамт Байгаль, зэрлэг амьтдыг х

2025-10-22

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму

2025-10-14