БНХАУ-ын вакцины манлайлал ба БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа

2021-09-10 537 0

БНХАУ хөгжиж буй улс орнуудад энэ онд КОВИД-19-ийн 100 сая тун вакциныг нэмж хандивлана гэж тус улсын дарга Си Зиньпин мэдэгдлээ.

Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк хэмээх хөгжиж буй таван улсаас бүрддэг БРИКС хэмээх бүлгийн 13 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад Си Зиньпин пүрэв гарагт цахимаар холбогдон үг хэлэхдээ ийн мэдэгдсэн байна.

БНХАУ энэ онд дэлхий дахинд КОВИД-19-ийн 2 тэрбум тун вакцин нийлүүлж, ДЭМБ-ын санаачилсан, дэлхий даяар вакциныг тэгш бөгөөд хүрээмтэй хуваарилах зорилго бүхий КОВАКС хөтөлбөрт 100 сая тун вакцин хандивлана гэж тус улс өнгөрсөн сард мэдэгдэж байсан билээ.

Одоогийн байдлаар, тус улс нь 100 гаруй улс орон болон олон улсын байгууллагуудад 1 тэрбум гаруй тун вакцин нийлүүлээд байгаа аж.

Манай улс энэ оны эцэс гэхэд 2 тэрбум тун вакциныг дэлхий дахинд нийлүүлэх амлалтаа биелүүлэхийн төлөө хичээх болно гэж Си Зиньпин хэлээд, бүх нийтэд хүртээмжтэй байлгахын тулд олон улсын түвшинд вакцины чиглэлээрх хамтын аижллагааг эрчимжүүлэхийг уриалсан байна.

Коронавирус дэлхий дахиныг түгшээсэн хэвээр байгаатай холбоотойгоор дэлхийн эдийн засгийн сэргэлт адармаатай байна. Энэ цаг үед хүн төрөлхтний хамтын цогцыг бий болгох ажлыг урагшлуулахын тулд илүү идэвхтэй хамтран ажиллахыг БРИКС-ийн орнуудад Си Зиньпин уриалжээ.

Тэрбээр хэлэхдээ “Бид КОВИД-19-ийн эсрэг дэлхий нийтийн эв санааны нэгдлийг хөхиүлэн дэмжиж, цар тахлыг дарахын тулд хүчээ нэгтгэж, энэ вирусийн гарал үүслийг тогтооход шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хандаж, аливаа улс төржилт ба гутаан доромжлолын эсрэг бат зогсох хэрэгтэй. КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, үүний тархалтыг хяналтад оруулах, вакцины судалгаа, үйлдвэрлэл, тэгш хуваарилалтыг хангахын төлөө бид илүү нягт хамтран ажилллах нь зүйтэй” гэжээ.

Мөн энэ вирусийг дарж авах илүү олон арга замыг эрэлхийлэхийн тулд уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

БРИКС эдийн засгийн хөгжлийг хөхиүлэн дэмжинэ

Эдийн засаг ба худалдааны хамтын ажиллагаа нь БРИКС-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын гол сэдвүүдийн нэг юм.

БНХАУ-ын Худалдааны яамны мэдэгдсэнээр, БРИКС-ийн гишүүн улс орнууд нь дэлхийн хүн амын 42 хувь, дэлхийн эдийн засгийн 24 хувь, дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны 18 хувь, дэлхийн үйлчилгээний худалдааны 13 хувь болон дэлхийн хөрөнгө оруулалтын 25 хувийг бүрдүүлдэг билээ.

Энэ ч утгаараа БНХАУ нь БРИКС-ийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалт, тогтвортой хөгжлийн том өгөгдлийн талаарх БРИКС-ийн форумыг зохион байгуулах санал дэвшүүлээд байна.

Шинэ Хөгжлийн Банк ба БРИКС-ийн түншлэлийн шинэ аж үйлдвэрийн хувьсгалын инновацийн төвийн ач холбогдлыг Си Зиньпин БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад үг хэлэх үеэрээ мөн онцлон тэмдэглэжээ.

Тус төвийг өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадын Сямэнь хотод байгуулсан бөгөөд энэ долоо хоногийн мягмар гарагт болсон төвийн албан ёсны нээлтийн үеэр БРИКС-ийн гишүүн орнуудын аж ахуйн нэгжүүд 13.4 тэрбум юанийн хөрөнгө оруулалт бүхий 28 төсөлд гарын үсэг зурсан байна.

БРИКС нь олон талт үзэл, шударга ёсыг эрхэмлэнэ

Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, био аюулгүй байдал, терроризмын эсрэг тэмцэл ба кибер аюулгүй байдал зэрэг асуудал нь сүүлийн жилүүдэд БРИКС-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагааны гол цэг болоод байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Си Зиньпин хэлэхдээ “Бид гадаад харилцааны сайд нарын уулзалт, аюулгүй байдал хариуцсан дээд түвшний төлөөлөгчдийн уулзалт зэрэг БРИКС-ийн механизмуудыг сайн ашиглаж, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар байр сууриа илүү сайн илэрхийлж, хамтран ажиллахын сацуу  БРИКС -ийн орнуудын нэгдмэл байр суурь, дуу хоолойг илүү өргөнөөр нийтэд хүргэх хэрэгтэй” гэжээ.

Бичсэн: Г.Солонго

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ираны ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ

Ням гарагт Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси, гадаад хэргийн сайд Хуссейн Амирабдуллахян нарын зорчиж

2024-05-20

В.Путин үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо

В.Путин шинэ зургаан жилийн хугацаанд хаших ОХУ-ын ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа албан ёсоор орсон т

2024-05-12

Сидней хотод сэтгэцийн өвчтэй хүн хүмүүс руу халджээ

Бямба гарагт Австралийн Сидней хотын нэгэн худалдааны төвд хутгаар зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү дов

2024-04-15