У.Хүрэлсүх: Токиогийн тэнгэрт Монголын Төрийн далбаа олонтоо мандах болтугай!

2021-07-23 711 0

Токио 2020 олимпын их наадмын нээлт өнөөдөр болж, таван тивээс цугларсан баг тамирчдын ур чадварын өрсөлдөөн эхлэх гэж байна. Тус олимпын наадамд спортын 10 төрөлд манай улсын 43 тамирчин ур чадвараа сорино. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олимпын баг тамирчдад мэндчилгээ дэвшүүллээ.

“Монголын олимпийн баг, тамирчид аа!

Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл, спортын цэнгэлийн манлай зуны XXXII олимпийн наадам энэ өдрүүдэд тохиож байна.

Монголын баг тамирчид зуны олимпод оролцож эхэлснээс хойших 57 жилийн дотор “Токио-1964”-гоос “Токио-2020” хүртэлх замыг туулж, зуны 13 удаагийн олимпод оролцон 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртэн, олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан түүхтэй.

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын амаргүй цаг үед Монголын баг тамирчид идэвхтэй бэлтгэл сургуулилтаа базааж, цуцалтгүй хөдөлмөрлөж спортын 10 төрлөөр 43 тамирчин эрхээ аван оролцож байгааг онцлон тэмдэглэж байна.

Манай баг тамирчид туурга тусгаар Монгол орныхоо нэр хүндийг олимпийн тавцанд өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна.

Дэлхий дахинаараа хүсэн хүлээсэн олимпийн энэ наадамд “Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй, хамтдаа” уриан дор нэгдэж амжилт ялалтаар дүүрэн оролцохыг баг, тамирчид Та бүхэндээ хүсэн ерөөе!

Токиогийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа олонтоо мандах болтугай!

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Тэд зорилгодоо хүрч Дэлхийн дээвэрт гарч чаджээ

Уулчдын үндэсний холбооноос Монгол хоёр уулчны талаар мэдээллийг хүргэсэн. Тэрбээр "Эверестийн ор

2024-05-19

ОУХМ Б.Баасанхүү “дэлхийн аварга” боллоо

Жүдо бөхийн ДАШТ эхэлж, тэмцээний эхний өдөр шигшээ багийн таван бөх зодоглосон. Эмэгтэй -48 кг жинд

2024-05-19

МУГТ Э.Цэндбаатар Монголын Боксын Холбооноос уучлалт хүсчээ

МУГТ Э.Цэндбаатар Монголын боксын холбооноос уучлалт хүсэж, Олимпын сорилд орох хүсэлт гаргажээ. Тэр

2024-03-19