Самранд яваад сураггүй болсон иргэдийг хайхаар нисдэг тэрэг хөөрлөө

2021-07-22 1116 0

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст 2021 оны долдугаар сарын 17-ны өдрийн 17:00 цагт иргэн А “Миний дүү Д, түүний найз У нар тус аймгийн Ерөө сум руу самранд яваад сураггүй болчихлоо” гэж хандсан байна. Тус мэдээллийн дагуу орон нутгийн цагдаагийн байгууллага холбогдох арга хэмжээг авч, 07 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт эрэн хайх ажиллагааг хамтран явуулах албан бичиг ирүүлснээр хамтарсан бүлэг самранд яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Онцгой байдлын ерөнхий газраас Зэвсэгт хүчний жанжин штабт хүсэлт хүргүүлснээр Зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэрэг дөнгөж сая сураггүй болсон дөрвөн иргэнийг хайхаар 21 хүний бүрэлдэхүүнтэй баг Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Эрээн голыг зорьлоо. Үндэсний аврах бригадын эрэн хайх бүлгийг тус бригадын захирагч, хурандаа Д.Намсрай ахалж байгаа аж.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31