Хятадын Коммунист Намын 100 жилийн ой тохиож байна

2021-06-30 581 0

Хятадын Коммунист Намын (ХКН) 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойг тус улс даяар төр засгийн түвшинд төдийгүй ард иргэд нь өргөнөөр тэмдэглэж байна.

БНХАУ бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй улс орнуудын нэг юм. Тус улсыг хөгжил дэвшлийн замаар зөв жолоодон чиглүүлэгч нь ХКН гэж олон улсын шинжээчид санал нэгтэйгээр хэлж байна.

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд ХКН нь 1.4 тэрбум гаруй хүн амынхаа аж амьдрал болоод улс орныхоо нийгэм-эдийн засгийн хөгжлийг зөв замаар удирдан жолоодсоноор улс орныхоо төдийгүй дэлхий нийтийн хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

ХКН-ын удирдлага дор БНХАУ үгээгээгүй ядуурлыг үндсээр нь устгаж чадсанаа энэ оны эхээр дэлхий нийтэд зарлан тунхагласан билээ. Тус улс коммунист намын удирдлага дор 1970-аад оноос өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлснээсээ хойш 770 сая гаруй иргэнийг ядуурлаас ангижруулж чаджээ. Дэлхийн банкны мэдэгдсэнээр, энэ нь мөн хугацаанд дэлхийн хэмжээнд ядуурлаас ангижирч чадсан хүмүүсийн 70 гаруй хувийг эзэлж байна. Оросын “Шударга Орос – Үнэний төлөө” намын дарга Сергей Мироновын хэлсэнчлэн, ядуурлын эсрэг тэмцэлд БНХАУ ийнхүү ялсан нь тус улсын түүхэнд төдийгүй хүн төрөлхтний түүхэнд ХКН-ын оруулсан гайхамшигтай хувь нэмэр  юм.

Дэлхий даяар КОВИД-19 цар тахал дэгдээд буй энэ үед зөвхөн Хятад улс л эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалж чадаж байна. Өнгөрсөн онд тус улсын эдийн засаг 2.3 хувиар өсөж, 100 их наяд юанийн босгыг давж, 101.5986 их наяд юань хүрсэн юм.

БНХАУ байгуулагдсанаас хойших өнгөрсөн 70 жилийн хугацаанд Хятадын эдийн засаг 189 дахин өссөн гэж энэ долоо хоногийн даваа гарагт болсон ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр ХКН-ын Төв хорооны харьяа Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төв хорооны мэргэжилтэн Хан Вэньсю хэлжээ.

Тэрбээр хэлэхдээ “Хятадын эдийн засгийн нийт хэмжээ нь 100 их наяд юань давж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж, дэлхийн эдийн засгийн 17 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна” гэсэн юм.

Мөн тус улс автомашин, компьютер зэрэг аж үйлдвэрийн 220 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна.

Мөн шинэ Хятад улс байгуулагдах үед тус улсын нэг хүнд ногдох ДНБ хэдхэн ам.доллароор хэмжигдэж байсан бол өдгөө 10 мянган ам.доллар болж өсжээ.

Тус улсын энэ бүх амжилтын ард ХКН бий. Үүнийг ч тус улсын дарга бөгөөд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин хүлээн зөвшөөрч, өчигдөр тус улсын түүхэнд анх удаагаа ХКН-ын гишүүдийг намын дээд шагнал “Долдугаар сарын 1” одонгоор шагнасан юм. Намын дээд шагнал авсан хүмүүсийг тэрбээр тодорхойлон хэлэхдээ “Энэ хүмүүс бол хүсэл эрмэлзэлдээ тууштай байж, бүх зүйлээ тэр ч байтугай өөрийн үнэт, ухамсарт амьдралаа нам болоод ард түмний төлөөх үйл хэрэгт зориулж, ард түмэнд үйлчлэхийн тулд өөрсдийгөө золиослоход ч бэлэн гэдгээ нотлон харуулсан” гэсэн юм.

Г.Солонго

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ираны ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ

Ням гарагт Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси, гадаад хэргийн сайд Хуссейн Амирабдуллахян нарын зорчиж

2024-05-20

В.Путин үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо

В.Путин шинэ зургаан жилийн хугацаанд хаших ОХУ-ын ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа албан ёсоор орсон т

2024-05-12

Сидней хотод сэтгэцийн өвчтэй хүн хүмүүс руу халджээ

Бямба гарагт Австралийн Сидней хотын нэгэн худалдааны төвд хутгаар зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү дов

2024-04-15