Найман цаг тасралтгүй хэрэлдсэн хоёр эмэгтэй ухаан алдан унацгаажээ

2021-06-24 886 0

Chinese Business View-д мэдээлснээр Хятадын Шанси мужийн Анканг хотын нэгэн гудамжинд найман цаг хэрэлдсэн хоёр эмэгтэй хоюулаа ухаан алдан унасан гэнэ. Гэрч нарын мэдүүлснээр гудамжны наймаа эрхэлдэг тэд өр ширнээс болж энэ олон цаг юу ч идэж уулгүй завсарлаггүй хэрэлджээ. Мөн бие ч засаагүй аж. Хэрүүл эхлэх үед нэг нь цагдаа дуудахад дуудлагаар ирсэн цагдаагийнхан өр зээлний маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөөд явжээ. Гэтэл найман цагийн дараа дахин дуудлага ирсэний дагуу очиход нөгөө хоёр эмэгтэй ухаан алдан унацгаасан байжээ. Тэдний царай нь хөхөрч, амнаас нь цагаан хөөс цахарч байсан гэнэ. Цагдаа түргэн дуудан ухаангүй хэвтэх хоёрыг хүлээлгэн өгсөн байна. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр тэд дөч эргэм насны эмэгтэйчүүд аж.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2026 оны шинэ оны мэндчилгээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 31-ний орой Хятадын Төв Радио Телевиз болон интернетээр 2026 оны шинэ жили

2025-12-31

Ким Жон Ун хуягласан галт тэрэгтэй Бээжин хотод очно

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Бээжин хотноо болох Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 80 жилийн ойн арга

2025-09-02

Haribo чихэрнээс хар тамхины ул мөр илэрчээ

Haribo чихэрнээс каннабис хар тамхины ул мөр илэрсэн тул Нидерландын зах зээлээс эргүүлэн татаж эхэл

2025-05-30