А.Амбасэлмаа: Коронавирусийн 50 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2021-02-08 754 0

ЭМЯ-наас  covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Өчигдөр улсын хэмжээнд 12,252 сорьцод шинжилгээ хийхэд 50 хүнээс коронавирус илэрлээ. Шинэ тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдуудын ойрын хавьтал байна. Тухайлбал, Монгол шир компани, Наркологийн төвтэй холбоотой, Сонгинохайрхан дүүргийн худалдааны төв, ББСБ, Микс пицца, гутлын цех, гэр бүлийн хавьтлуудаас коронавирус илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1237 болсон.  Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1563 байгаа. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгээс 30 хүн эдгэрч, гэртээ гарсан байна. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2073 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1493 байгаа. Өнөөдрийн байдлаар 567 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 484 хүн хөнгөн, хүндэвтэр 77, хүнд 5, маш хүнд 1 хүн байгаа” гэлээ.

Шинээр нэмэгдсэн тохиолдлыг задалвал:
– Монгол шир, арьс ширний үйлдвэртэй холбоотой 9 хүнд,
– Наркологийн эмнэлэгтэй холбоотой 3 хүнд,
– 21 худалдааны төвтэй холбоотой 3 хүнд,
– ББСБ-тай холбоотой 4 хүнд,
– Микс пиццатай холбоотой 2 хүнд,
– Моностой холбоотой 2 хүнд,
– БХИС-д батлагдсан тохиолдлын хүүтэй холбоотой 4 хүнд,
– БХЯ-н батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
– Гутлын цехтэй холбоотой 1 хүнд,
– Амгалан амаржихад батлагдсан тохиолдлын гэр бүл 3 хүнд,
– Өргөө амаржихад батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
– Сонгдо эмнэлэгт батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
– Эмээлтэд ажилладаг 1 хүнд,
– ХСҮТ-д хэвтэх зорилгоор шинжилгээ өгсөн 1 хүнд,
– Нүүдэлчин хоолны газраас батлагдсан тохиолдлын хавьтал 2 хүнд,
– ХУД-н 11-р хорооноос 1 хүнд,
– БЗД-н 16-р хороонд батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
– СБД-н 8-р хорооноос батлагдсан тохиолдлын гэр бүл 3 хүнд,
– СБД-н 7-р хорооноос батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
– БЗД-н 10-р хороонд батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
– СХД-н 21-р хороонд батлагдсан тохиолдлын гэр бүл 1 хүнд,
– БНХАУ-н иргэн Ж-н гэр бүл 1 хүнд,
– Хавьтлыг тогтоож байгаа 3 хүнд коронавирусийн халдвар илэрсэн байна.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Э.Болормаа: Томилолтоо дуусгаад дуудсан газар нь “гутлаа тослоод” очно

УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас ханд

2025-11-20

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

ӨМНӨГОВЬ: Тэмээ судлалын ажлын хэсэг хуралдлаа

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазараар ахлуулсан "Тэмээ судлалын төвийг байгуулан, хэ

2025-11-13