Сурагч охидыг хүчирхийлсэн байж болзошгүй багш нарыг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьжээ

2021-02-03 1086 1

Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёр сургуулийн гурван багш нийлж 12-р ангийн хоёр сурагчид хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэрэг гарчээ.  Нэгдүгээр сарын 25-ны шөнө Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд багш нар архидан согтуурч сурагч охидыг дуудан архиар шахаж, биеэ хамгаалах чадваргүйг нь далимдуулан хүчирхийлсэн,  гэх мэдээлэл гараад байгаа юм. Гэхдээ хэргийг эцэслэн тогтоогдоогүй, цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Багш нарыг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьсон гэж зарим эх сурвалцууд мэдээлж байна.

Дээрх хэргийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан багш нарын хэргийн мэдээллийг сая авсан. Одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагаас нэмэлт мэдээлэл өгөх байх.  Хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдвол гэмт хэрэгтнүүд мөн холбогдох албаны хүмүүс нь хариуцлага хүлээнэ”гэсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06