Ч.Наранбаатар: Тамга авч зугтсан Н.Түвшинбаярыг цагдаад өгнө

2021-06-02 1199 6

Монголын Үндэсний Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр МҮОХны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэхээр болсон. Тэгвэл тэрээр тус холбооны тамгыг авч зугтсан талаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр  “Н.Түвшинбаяр 461-р ангид хоригдож байхдаа ажлаа өгнө, тамга хүлээлгэж өгнө гэж хэлсэн. Гэтэл хорихоос гарангуутаа тамга аваад зугтчихсан. МҮОХ-ны тамгыг өгөхгүй бол хууль, цагдаагийн байгууллагаар тус тамгыг хүчингүй болгуулж, ойрын үед үйл ажиллагаагаа сэргээн явуулна. Тамгагүй учир үйл ажиллагаа явуулахад хүнд нөхцөл байдал үүсээд байна. Тамгаа буцааж өг гэсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна” гэсэн юм.

Тавдугаар сарын 27-нд МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орохоо мэдэгдэж, сайтын нууцлалыг өөрчилж, ОУОХ-нд ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн захидал илгээсэн аж.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Н.Учрал: Хаврын чуулган иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тогтоолын хэрэгжилтийг хангуулахад чиглэнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн

2026-03-06

М.Нарантуяа-Нара дураараа аашилсаар дөрвөн жилийг барах нь

УИХ-ын 2024 оны сонгуулиар ИЗНН-ын намын жагсаалтаар лайвчин гэх М.Нарантуяа-Нара сонгогдож, УИХ-ын

2026-02-23

Битүүний өдрийг амралтын өдөр болголоо

Өнөө жилийн Цагаан сарын битүүний өдөр мягмар гарагт тохиож байгаа. Тиймээс Засгийн газрын хуралд

2026-01-21