Өнөөдөр Сүхбаатарын талбайд ТҮЦ эрхлэгчдийн холбоо болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөллүүдээс хэвлэлийн бага зарлаж ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд өргөх бичиг хүргүүллээ.
Ковидоос үүдсэн хөл хорионы улмаас хоёр жилийн туршид бизнесээ хаалгасан эдгээр хүмүүс өдрийн зээл болоод банкны зээлийн хүүндээ дарлуулжээ. Өргөх бичиг хүргүүлж буй эдгээр хүмүүс хэлэхдээ, бид төр засгаас зээл тусламж бэлэн хоол хүсээгүй өөрсдийн хөдөлмөрөөрөө өдрийнхөө хоолыг залгуулж яваа хүмүүс. Гэтэл хөл хорионы үеэр дампуурсан бидний бизнесийг хэрхэн дэмжих талаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нарын мөрийн хөтөлбөрт нэг ч өгүүлбэр алга. Тиймээс “цагаан сонголт” хийнэ. Бидэнтэй ижил бизнес эрхлэгч 170 мянга орчим хүмүүсийн хэлэх үгийг төлөөлж ийнхүү хэвлэлийн хурал хийж байна. Хувийн хэвшлээ дэмждэг ерөнхийлөгчтэй болтлоо “цагаан сонголт”д иргэдийг уриалах болно. Дарангуйлал, халамжаас ангид төртэй байхыг хүсч байна.
Ерөнхийлөгчид нэр дэвшигч нарт хүргүүлсэн “өргөх бичиг” бүрэн эхээрээ.
Өргөх бичиг хүргүүлэх тухай
Сайн байна уу Та. Эрхэм нэр дэвшигч Таны сонгуулийн ажил амжилттай яваа гэдэгт итгэлтэй байна. Таны мөрийн хөтөлбөртэй анхааралтай танилцлаа. Харамсалтай нь ажилгүй гэж гэртээ суудаггүй, нийгмийн халамж нэхдэггүй, том бизнэс эрхлэх хөрөнгө оруулалт, барьцаа хөрөнгөгүй ч өдрийн орлогоороо ар гэрээ тэжээж яваа 170 мянга орчим жижиг бизнес эрхлэгчдийн тухай тодорхой хөтөлбөр, бодлого олсонгүй. Ерөнхий хоёр гурван өгүүлбэр байгаа ч энэ нь бидэнд итгэл найдвар, дэмжих сэтгэл зүй төрүүлэхгүй байна.
Иймд Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд жижиг бизнесүүд, ТҮЦ эрхлэгчдийн хүндрэлийг шийдэхэд ямар тодорхой ажлууд хийх вэ гэдэгт тодорхой, товч хариу өгөх үүднээс дараах асуултанд хариулт өгч бидэнд 48 цагийн дотор мэдэгдэнэ үү? Хариу өгөхгүй бол ерөнхийлөгчийн сонгуульд жижиг бизнэс эрхлэгчдийн төлөөлөл болох 200 мянга гаруй сонгогчид дэмжиж саналаа өгөхгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна.
Та ерөнхийлөгч болвол доорх Бидний асуудлыг хэрхэн шийдэх вэ?
- Төрийн хорионд бүтэн хоёр жил байсан жижиг бизнес эрхлэгчид, үсчин, гуанз ресторанууд, нийтийн үйлчилгээний салбарт ажилладаг 3-100 хүнтэй бизнес эрхлэгчид ямар ч үйл ажиллагаа явуулалгүй хоригдож суулаа. Бид хэзээ бусад салбар шиг ажлаа хийж бизнесээ энгийн ажиллуулах вэ?
- Та туслахаараа зарын сонингуудыг худалдаж аваад дэлгээд уншиж үзээрэй. Үсчингүүд багажаа зарж байгааг, хоолны салбарынхан төхөөрөмжөө зарахыг, ТҮЦнийхэн шинээр ажил хайхыг, боловсролын салбар дахь хувийн хэвшлийнхэн түрээсээ төлж чадахгүй зээл хайж байгааг олон зуу, мянган зарыг олж унших болно. Татварт ямар ч орлогогүй Х тайлан өгсөн 130.000 аж ахуйн нэгж цаашид яаж хямралаас гарах вэ?
- Засгийн Газраас бизнесийг дэмжих 3 их наяд төгрөгийн зээл гаргаж гэх боловч жижиг бизнес эрхлэгч бидэнд огт олдохгүй байна. “Дээгүүрээ хувааж иддэг” монгол бизнесийн алтан дүрэм огт өөрчлөгдөхгүй байна. Та эдийн засаг дахь шударга бусын “хонгил”-ыг хэрхэн нураах вэ? Бодитой төлөвлөгөө байгаа юу?
17 cэтгэгдэлтэй
Зөв санал байна бүгд жижиг бизнeс эрхлэгчдэд дэмжлэг хөнгөлөлттэй зээл олдоогүй тул эд маань амьдралын баталгаагүй болоод байгаа юмшүү агаарын юм ярьдаг eерөнхийлөгч хэрэггүй шүү дээ
Нууцаа арайл эрт зарлаж бна ман хүрэлсүх та нарийн амийг ганцхан өдөрийн дотор дуугүй болгоно доо тэгээл сонгуулийн дараа хуцваа бна хөөрхий маргаашнаас та нартай уулзана хараарай та нар харин иргэдэд мэдээлэлээ өгөөрэы амаа таглуулав
Тэнэгүүдээ будаад харлаад гараад ирнэ Тэгэснээс өгөөгүй дээр
Зөв. Дэмжиж байна! Цагаан сонголт өгцгөөе!!!!
Цагаан сонголт дэмий.Тэрний оронд сонгуульд очихгүй гэсэн нь дээр.
Зөв шүү Бизнес хийж үзээгүй хүн иргэдийн амьжиргааны талаар яаж мэдэхэв дээ ЦАГААН СОНГОЛТ ЫГ ДЭМЖИЖ БНА.
Жижиг бизнес эрхлэгчдийг дэмжиж бгаа газар хаана ч алга3% , репо санхүүжилт бүгд бидэнд хүрсэнгүйБанкинд очихоос дургүй хүрч бна
demjij baina zuw sanal baina
Уулзалтын үеэр иргэдийн санал хүсэлтийг сонсоод мөрийн хөтөлбөрөө баяжуулж эцэслэдэг гэсэн. Иймд санал нэгтгэж хүргүүлэх нь зөв хувилбар. Бас ерөнхийлөгчид хамаарах ажил хүрээ хязгаар байдаг гэсэн ….
Зөв шүү улс эх орноо дампууруулдаг хүн ерөнхийлөгч болно гэж байхгүй цагаан сонгууль дэмжиж бна
хоосон өгөх юм бол хүүк идэн очоод 3 ланг нь дугуйлж хүчэнгүй болгох арга л байна ирц хүрэхгүй байсан ч наад новшнууд чинь мөнгөөр зогцуул чинь
Дорж миний бие энэ хорио цээрийн үед хувиараа хөдөлмөр эрхэлж чадахгүй 2/3 сар боллоо энэ төр засаг амьдралд нтйцэх хууль тогтоомж гаргах биш том төсөл хэрэгжүүлэх нэрээр өөрсөдөө хөрөнгө босгодог хүмүүс
Та нар солиорохоо болчих.бензин аваад,орилж чадаж байна.турж үхэх болоогүй байна.эх орныхоо төлөө саналаа өгөө.ирээдүйд чинь хэрэгтэй.тэнэгтэх хэрэггүй.
Ер нь бол жижиг дунд гэлтгүй ард түмэн залуучууд цагаан сонголтыг хийх хэрэгтэй…3 нэр дэвшигчийн хувьд улс төр эдийн засгийн гэмт хэрэгтнүүд шүүдээ…яхүрэл сүх яэрдэнэ бүр авах юм бхгүй арай ч Монголын ард түмний заяа байхдаа гэмт хэрэгтнийг тэргүүнтэй залахгүй байх..цагаан сонголт бол зөв…
Tsagaan songolt hj yahiin naad luivarchid chini ali 1 iig ni duguilad l ogson bolgochino ternii orond 3 lang ni duguilii kk
Ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх (ялангуяа ЖД бизнес эрхлэгчидийн төлөө юу ч хийгээгүй Хүрэлсүхийн засгийн газар буруутай.
Зөв