2. Англи: 2020.11.18. Арилжааны хэргийн Шүүхийн хөрөнгө царцаах шийдвэр. Нэхэмжлэгч: Дээр дурдсан газруудаас гадна Нийслэлийн Прокурорын Газрыг төлөөлж буй “King and Spaldinng” хуулийн фирмийн Лондон дахь салбар. Хариуцагч: Сү.Батболд, нөгөөх л хэдэн Солонгос, тэдний эзэмшлийн “Лорд лимитед” оффшор компани.
3. Гонконг. 2020.11.23. Гонконгийн Дээд Шүүхийн хөрөнгө царцаах шийдвэр.
Нэхэмжлэгч нь: Дээр дурдсан бүх газруудаас гадна “King and Spalding” хуулийн фирмийн хамтрагч Zhong Lun Law Firms. Хариуцагч нь: Сү болон түүний солонгос хамтрагчид, оффшор бүсэд буй тэдний мэдлийн компаниуд.
4. Нью-Йорк. АНУ-ын Нью-Йорк мужийн Шүүхийн маргаан. Шүүгч Острагер.
Нэхэмжлэгч: Дээр дурдсан газрууд болон бусад фирм, хүмүүс. Хариуцагч: Сү болон тэдний оффшор бүсийн хамтрагчид.
Сү-гийн “тайлбар”… Х.Баттулга гэж хөгийн, адгийн, чөтгөр шуламс шингэсэн, хүний муу үзэх донтой балиар новш баахан “гүтгэлэг” зохиож, шүүхэд өгч. Тэдгээр шүүхүүд “гүтгэлэгт” үнэмшиж. Одоо Сү тэмцэж, “нэр төр”-өө хамгаална шүүхдэнэ гэх…
Хичнээн хөрөнгө нэхэмжлэв?
1. БЗД-гийн шүүх дэх хэрэгт Сү-гээс 713 тэрбум
2. Англи, Уэльсийн Хатан Хааны Шүүх танхимийн 2020.11.18-ны шийдвэрээр Сү.Батболд болон Чёон Чү Ёон нарын хэд хэдэн хөрөнгийг битүүмжилж, Царцаасан эд хөрөнгө:
1. Apartment 716, London, United Kingdom хаягт байрлах байр.
2. Британийн Вержинийн арлуудад 2015.01.08-нд байгуулсан 1857807 дугаарт бүртгэлтэй Лорш Лимитед компани болно. Нийт хөрөнгө 15.235.500 паунд буюу 59.850.000.000тэрбум
3. Гонконгийн Шүүх 2020.11.23-нд С.Батболд, Ким Хак Сёон нарын хамаарал бүхий оффшор бүсэд байрлах 9 компанийн 234.000.000 гонконг доллар буюу 85.500.000.000 тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгийг аливаа хэлбэрээр Гонконгоос шилжүүлэх, захиран зарцуулахыг хориглосон.
4. АНУ-ын Нью-Йорк мужийн Дээд Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 2020.11.23-нд нэхэмжлэгчийн хуулийн зөвлөх татан авсан байна. Чухам энд л “нэхэмжлэлээ татсан, татаагүй”, “шүүх үйл явц зогссон, зогсоогүй”, “бичиг байгаа байхгүй”, “монголын талаас хэн нөлөөлж нэхэмжлэл татах шийдвэр гаргасан” гэх улигт маргаан болж буй. Үүнд нэхэмжлэл татан авсан нөхцлийг хэлэх нь зүйтэй. Сү.Батболд болон бусад хариуцагчид: 1. Нью-Йорк дахь өмч хөрөнгөтэйгөө холбоотой мэдээлэл гаргаж өгөх. 2. Аливаа хөрөнгө, эрхийг шилжүүлэхгүй байх, хэрэв шилжүүлэх тохиолдолд урьдчилж 60 хоногийн өмнө Монголын талд мэдэгдэх баталгааг гаргаж өгсөн явдал юм.
Энэ нь хариуцагч Сү.Батболд энэ асуудлыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Тусгай Хяналтын дэд Хороог даргалдаг, мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОТ төслийн гадаад хөрөнгө оруулагчийн эрх ашгийг эн тэргүүнд баримтлан ажилладаг, ЗГ-аас барьцаа хөрөнгө гаргах асуудал хүндрэлтэй болсонтой холбоотой байх гэж би үзэж байна.
Өөр хэчнээн хөрөнгө илрэв?
Хоёр гурван солонгосын хөрөнгө мэт харагдах боловч дээр дурдсан шүүхүүд тэднийг Сү-гийн “төлөөний хүмүүс”, “гадаад гүйцэтгэгч” гэдгийг албан ёсоор баталчихсан. Ингэхлээр бүгд Сү-гийн буюу Эрдэнэтийг “сааж олсон” мөнгө, ОТ-оос авсан авилга хэдий ч мөн чанартаа бол монголын ард түмний өмч хөрөнгө юм.
Тайландад гэхэд л Пукет аралд тансаг зэрэглэлийн Малайвана хотхонд тус бүр 5 сая доллар буюу 14.250.000.000 төгрөгийн 2 үл хөдлөх хөрөнгө, Мөн Пукет аралд тус бүр нь 1,8 сая доллар буюу 5.130.000.000 төгрөгийн 3 үл хөдлөх хөрөнгө, нийт 43.890.000.000 тэрбумын хөрөнгө. Лондонд 2, Бостонд 1, Москвад 1, Нью-Йоркод 2, Тайландад 5, Гонконгод 2 үл хөдлөх хөрөнгөтэй. Бүгдийнх нь хаяг, үнэ, зураг нетэд тавигдсан.
Цаашилбал Сү-гийн нэр холбогдсон хуулийн этгээд, компаниуд гэж үй түм: Австралид 1, Сингапурт 4, АНУ-д 3, Швейцарт 2, Британийн Вержинийн арлуудад 23, Гонконгод 17, Англид 3, хамгийн эцэст нь Монголд 31 компани буюу хуулийн этгээд байна. Эдгээр нь бүгд шүүх дээрх Сү-гийн асуудалтай холбогдож байна. Цөөхөн жишээ дурдахад:
Нэгт: Midlink International Limited гэж компани Сү-гийн “Алтай кашмер”-тай худалдааны хамтрагч. Энэхүү компани 2015 онд “Yamaa Cashmere LLC” нэрээр олон улсын зах зээл дээр гарчээ. Гэтэл 2000.08.26-нд энэхүү “Yamaa Cashmere” нэрээ ахин сольж “International Cashmere Trade Limited” болжээ. Энэ компанийн 70 хувийг бидний “танил” Чёон Чү Ён, Ким Хак Сёон авгай нөхөр солонгос эзэмшдэг. Үлдсэн 30 хувийг Сү-гийн эхнэрийн эгч Хорлоогийн Энхтуяа 10%, түүний эгч (дүү?!) Хорлоогийн Сарантуяа 10%, мөн Х.Сарантуяагийн нөхөр Louis Andrew Wooding гэгч 10%-ийг тус тус эзэмшдэг. Энийг холбоо сүлбээ гэхгүй бол өөр юуг холбоо сүлжээ гэхийм?!
Хоёрт: Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум 215 мянган оффшор компани, түүнийг эздийг зарлахад Сү. Батболдын хувь эзэмшдэг “Бату майнинг” компани багтсан. “Бату Майнинг” компанид Сү, Д.Цогтбаатар хоёр 2003 онд хувьцаа эзэмшээд 2005 онд буцааж зарсан. Хэнд? “Ever Ledeng Engeneering Limited” оффшор компанид. Хэрэв энэ компанийг гадаад гүйцэтгэгч Ким Хак Сёон, мөн Ким Ён Юн нар эзэмшдэггүй байсан бол хамаа алга. Харин энэ компани 2016 онд татан буугдсан. Харин хөрөнгө нь хаашаа явсан байхав?!
Гуравт: 2010 оны оффшор эх сурвалжид Сү-гийн хүү Б.Баттүшиг “Future Monson Holding Limited” компанийг 2010.01.20-нд Британийн Вержинийн арлын оффшор бүсэд бүртгүүлжээ. Энэ компанитай холбоо барих хүн гэсэн хаяганд Чёон Чү Ён-ы нэр гарч ирдэг.
Мөн Гонконгийн шүүхийн шийдвэрээр “Infinite Properties Limited” компанийн хөрөнгийг царцаасан. Энэ компанийг Сү-гийн нөгөө хүү Б.Саманд 2017 онд зуун хувь эзэмшиж байсан. Улмаар 2017.04.03-нд Сү-гийн үеэл Б.Тэнүүнд шилжүүлсэн. Улмаар Б.Тэнүүн энэ компаниа 2018.11.07-нд мөнөөх л улиг болсон Чёон Чү Ёнд шилжүүлсэн. Бултуулна гэж үүнийг л хэлнэ
Дөрөвт: 2018 онд Гонконгод байгуулагдсан “Sky Trading Interngtional” оффшор компанийг (хожим татан буугдсан) Сү-гийн хүү Б.Баттүшиг эзэмшиж байснаас гадна тус компани “Скай Трейдинг” компанийн охин компани нэрээр явж байжээ. “Sky Trading Interngtional”-ийн захирлаар нь мөнөөх л Чёон Чү Ён 2017 он хүртэл ажиллаж байв.
Энэ дөрвөн жишээ хангалттай…
Дэлхийн 8 оронд Сү болон Чёон Чү Ён нарын хамаарал бүхий 60 орчим компани илрээд байна. Мөн түүний эхнэр Ким Хак Сёон 8 оронд 25 компани эзэмшиж байна. Ингээд Сү-гийн төлөөний 2 солонгос 85 орчим компанитай байна…
Сү-гийн “луйварыг” гаргаж, илрүүлэхэд тусалсан “King and Spaldinng” болон “К2 Intelligence” фирмд талархаж байна.
Энд дурдсан тоо баримт хөдлөшгүй бөгөөд баталгаатай, няцаах боломжгүй. Мөн дурдсан баримтууд Сү-гийн авилгын хэргийн өчүүхэн хэсэг болно. Компаниудын байгуулагдсан, нэрээ сольсон, татан буугдсан, эзэд захирал, хувь нийлүүлэгчид, тэдний эзэмшиж буй хувьцаа, хөрөнгийн хэмжээ, мөнгө зувчуулдаг схем, холбоо сүлбээ, зураг хөрөг гээд хэдэн мянган хуудас барагдахгүй их юм бий. Ийм байхад Сү намайг “гүтгэж байна” гэж гүрийх утгагүй бөгөөд явцгүй…
Эцэст нь Сү-гийн толгойлсон МАН, мөн чанартаа МАН-ын олигархуудын гэмт хэргийн сүлжээ болох нь гарцаагүй
Судлаач Х.Д.Ганхуяг.
2021 оны 02 дугаар сарын 01.
0 cэтгэгдэлтэй