Э.Энхбатын эмчилгээ 500 сая, Н.Түвшинбаярын үнэт эдлэл 1 тэрбум 500 сая

2021-04-12 1033 0

Монгол Улсын начин Э.Энхбатын бие сайжрахгүй байгаа учраас БНСУ-д эмчилгээ хийлгэхээр болоод байгаа билээ. Түүнийг өнөөдөр тусгай үүргийн онгоцоор авч явах ёстой байсан боловч маргааш болон хойшлогдсон гэнэ. Түүний эмчилгээний зардал нь ойролцоогоор 500 орчим сая төгрөгт болно гэсэн тооцоо гарчээ. Бөхдөө хайртай ард түмэн орлого багатай байгаа ч гэсэн эхнэрийнх данс руу мөнгө хандивлаж эхэлжээ. Мөн бөхчүүд зөвхөн өөрсдөө хандив цуглуулах аян өрнүүлж эхлээд байна. Улсын аварга Н.Батсуурь, арслан Ц.Содномдорж, харцага О.Хангай, Э.Даш тэргүүтэй олон бөхчүүд аянд нэгдээд байна. Түүнчлэн жүдогийн дэлхийн аварга Д.Сумьяа, чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон зэрэг эмэгтэй бөхчүүд ч аянд нэгджээ. Харин олон нийтийн зүгээс багынхаа найзыг үхлүүт болтол нь зодсон Н.Түвшинбаяраар эмчилгээний бүх зардлыг төлүүлэхийг шаардаж эхэллээ. Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга, МҮОХ-ны дарга, МУГТ Н.Түвшинбаяр чинээлэг нэгэн бөгөөд хөрөнгөний хэмжээ нь ойролцоогоор 8.4 тэрбум орчим байгаа нь ХОМ-ээс нь харагдана. Тэрбээр зөвхөн 1 тэрбум 490 саяын үнэт эдлэлтэй нэгэн аж. Эмчилгээний зардлын 3/1 хувь нь. Гурван газар эзэмшдэг ба үнэлгээ нь 1 тэрбум 900 сая. Нэг газраа зарахад л эмчилгээний зардалд нь хүрэлцэнэ. Мөн 4 тэрбумаар үнэлэгдэх хоёр орон сууцтай ба 14 ширхэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй. Хурдан удмын 20 адуунаас нэгийг зарахад л хангалттай. Бусдаас авах 1,636,000,000.0 төгрөгийн авлагатай, 13 компаний хувьцааг эзэмшдэг нэгэн. Жүжиг тоглож байхаар насаар тус болсон найзыгаа эмчлүүлж чадах нэгэн гэдэг нь үүнээс илт. Начин Э.Энхбат Н.Түвшинбаяртай дунд сургуулиасаа хамт байсан найз нь бөгөөд Бээжин, Лондонгийн олимп, дэлхийн аваргын тэмцээнд үргэлж хамт байсан билээ. Лондонгийн олимпод гэмтэх үед нь үүрээд явж байсан зургийг түмэн олноороо мэднэ. Н.Түвшинбаярт “Хүн чанар” гээч жаахан ч болтугай үлдсэн бол одоо л цаг нь ирээд байна. Н.Түвшинбаярыг 20 хоногийн хугацаатай цагдан хорисон ба түүнд холбогдох хэргийг хэрхэн шийдэхийг ард түмэн анхааралтай ажигласаар байгаа билээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ц.Энхзаяа: Н.Батсуурь эцгийн үүргээ биелүүлэхгүй байгаа тул ШШГЕГ-т гомдол гаргасан

Дархан аварга Н.Батсуурийн анхны эхнэр Ц.Энхзаяа гэх эмэгтэй "ШШГЕГ-т "Н.Батсуурь эцгийн үүргээ биел

2024-11-24

Тэд зорилгодоо хүрч Дэлхийн дээвэрт гарч чаджээ

Уулчдын үндэсний холбооноос Монгол хоёр уулчны талаар мэдээллийг хүргэсэн. Тэрбээр "Эверестийн ор

2024-05-19

ОУХМ Б.Баасанхүү “дэлхийн аварга” боллоо

Жүдо бөхийн ДАШТ эхэлж, тэмцээний эхний өдөр шигшээ багийн таван бөх зодоглосон. Эмэгтэй -48 кг жинд

2024-05-19