Урьхан хаврын Үхань хотод өнгийн цэцэгс алаглан, худалдаа дэлгүүр хөгжөөнтэй, гудамж талбайгаар нь хүмүүс дүүрч, бэлэг тэмдгийн чанартай Гуан Хэ асарын шөнийн үзэмж хараа булиан байлаа….. 2020 оны 4-р сарын 8-нд Үхань хот 76 хоногийн хөл хорионы хяналтаа цуцалснаар, эдийн засаг, нийгмийн хөгжил нь дахин гараагаа авч хэлсэн юм. Харин онцолж хэлэх баяртай явдал нь 2020 онд Үхань хот цар тахлын сөрөг нөлөөг даван туулж, эдийн засгийн ерөнхий хэмжээгээр Хятадын хотуудын дотор эхний арван хотын жагсаалтад буцаж орсон байна.
Нэг жилийн хугацаан дахь Үхань хотын хурдтай сэргэлт нь Хятад улсын тухайн үед гаргасан “хотыг битүүмжлэх” ухаалаг шийдвэр нь цар тахлын тархалтыг хориглоход маш чухал ач холбогдолтой болсныг дахин гэрчилсэн бөгөөд дэлхий нийт Хятад улсыг азнах цонх болсон юм. Энэ нь Хятад улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хяналт тавих, ажил, үйлдвэрлэлээ сэргээсэн үр дүнтэй арга хэмжээг дэлхий нийт олж харсан төдийгүй Хятад улсын дэлхий нийтийн цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгаа сэргээх талаар гаргасан асар их хүчин чармайлтыг харж болох юм.
Хятад улс дэлхийн улс орнуудад 220 гаруй тэрбум маск хангаж, бас 150 гаруй улс орон, олон улсын 10 гаруй байгууллагад цар тахлын эсрэг тусламж үзүүлсэн. Түүнчлэн 80 гаруй улс орон, олон улсын 3 байгууллагад вакцины тусламж үзүүлэхээс авахуулаад Хятад улс нь цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд чухал орлуулшгүй хувь нэмэр оруулсныг олон улсын хамтын нийгэмлэг нийтдээ хүлээн зөвшөөрч байна.



0 cэтгэгдэлтэй