ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХ 11 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛНЭ

2026-10-22 5 0
Монгол Улсад шинээр байгуулагдаж буй Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтийн үйл ажиллагаа Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн байранд боллоо.
Дагнасан шүүхийн үндсэн зорилго нь гэр бүл, насанд хүрээгүй хүний хэрэг маргааныг мэргэшсэн түвшинд шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах, төрөөс баримтлах гэр бүл, хүүхэд хамгааллын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд оршино.
Энэ хүрээнд шүүхийн Тамгын газрын бүтцэд Хүүхэд, гэр бүлийн хэлтэс байгуулж, мэргэшсэн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч болон сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн анхан шатны шүүхэд 12, давж заалдах шатны шүүхэд 5 шүүгчийг тус тус томилсон байна.
Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд Гэр бүлийн тухай хуулиар нийт 11,689 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн нь гэр бүл, хүүхдийн хэрэг маргааныг дагнан шийдвэрлэх мэргэшсэн тогтолцоо шаардлагатайг харуулж байна.
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс иргэдэд үйлчилж, гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааны нэхэмжлэлийг хүлээн авч эхэлнэ.
Ингэснээр гэр бүлийн хэрэг маргааныг онцлогт нь нийцүүлэн шийдвэрлэх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шүүхийн тогтолцоог бэхжүүлэх ач холбогдолтой юм.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХААИС-д “Монголын их сургуулиудын тогтвортой байдал, тэсвэрлэх чадварын үнэлгээ” төслийн хэлэлцүүлэг боллоо

Green Future”: “Монголын их сургуулиудын тогтвортой байдал ба тэсвэрлэх чадварын үзүүлэлтийн үнэлгээ

2026-10-23

ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХ 11 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛНЭ

Монгол Улсад шинээр байгуулагдаж буй Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээл

2026-10-22

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10