Улсын Их Хурлын 2026 оны аравдугаар сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” тогтоолыг баталж, Батчулууны Амартүвшин, Базаррагчаагийн Даваажав нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томиллоо.
Шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн үүрэг, оролцоо чухал юм. Шинээр томилогдсон гишүүд хуулиар хүлээсэн чиг үүргээ өндөр хариуцлага, ёс зүйтэй хэрэгжүүлж, шүүх эрх мэдлийг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдэж, цаашид шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх нийтлэг зорилгын хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлье.
Post Views: 6
0 cэтгэгдэлтэй