Боловсролын зээлийн санд 1.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ

2023-05-24 255 0

Долоо хоногийн хугацаанд Боловсролын зээлийн санд 1.1 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн болохыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм.

Тэрбээр “Эргэн төлөлтийн тушаал гарах үед мөрдөж байсан журмын дагуу суралцагчид сургуулиа төгсөөд таван жил ажиллаж, НДШ төлсөн тохиолдолд чөлөөлөгдөж байсан. Тухайн суралцагчид хэдийгээр гэрээний үүргээ биелүүлээд чөлөөлөгдсөн ч гэсэн эхнээсээ зээлээ төлөөд эхэлж байна.

Тухайлбал, манай эхнэрийн хувьд 2004 онд Хууль зүйн яамны захиалгаар Австрали улсад суралцсан. Монголдоо ирээд МУИС-ийн Хууль зүйн сургуульд 10 гаруй жил ажиллаад журмынхаа дагуу чөлөөлөгдсөн.

Гэхдээ би БШУ-ны сайдын хувьд өөрийгөө зөвтгөхийг хүсэхгүй байна. Бусдад үлгэр дуурайлал болох шударга ёсны шаардлага гэж хүлээж авч байгаа.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар буюу сүүлийн долоо хоногийн хугацаанд 320,000 ам.доллар эргэн төлөгджээ. Тиймээс энэ асуудал нь нийгмийн зүгээс тавьж байгаа шударга ёсны зөв шаардлага гэж харагдаж байна” гэж ярилаа.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өмнөговь аймгийн 2024 оны “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” иргэн, аж ахуй нэгжүүд шалгарлаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг татвар төлөгчдийн өдрүүдийн арга хэмжээ 26 дахь жилдээ “Зө

2025-05-09

Н.Наранбаатар: 30.000 хүн ам, 230.000 орчим мал аж ахуй усаар хангагдаж, үр өгөөжтэй байх боломж бүрдлээ

14 мега төслийн хүрээнд “Цагаан бургастай-Онги” усан цогцолбор, Улаан нуурыг сэргээх экологийн төсли

2025-05-06

Р.Сэддорж: Бид цөлжилтийн эсрэг сөрөх түүхэн алхмаа эхлүүллээ

Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн хүрээ

2025-05-06