Д.Батсүх: БНХАУ, БНСУ, Япон, Англид болох аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохоор төлөвлөж байна

2023-04-10 422 0

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болов. Энэ үеэр Аялал жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өвлийн улиралд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ жилээр Монголд” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Энэ хүрээнд 4500 орчим жуулчин ирсэн. Мөн аялал жуулчлалын форум зохион байгуулж, хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр хийлээ. “Өвлийн наадам” арга хэмжээнд Буриад, Тува, Халимаг Улсаас 20, ӨМӨЗО-ноос зургаа, 21 аймгаас 400 гаруй, Улаанбаатар хотоос 450 орчим тамирчин оролцож, сонирхогчдын тэмцээнд 500 гаруй үзэгч оролцож, 10 мянга орчим хүн үзэж сонирхсон. “Бүргэдийн баяр” арга хэмжээг зохион байгуулахад 19 бүргэдчин оролцож, 8000 орчим хүн үзсэнээс 600 гаруй нь гадаадын жуулчин байлаа. Он гарснаас хойш нэгдүгээр улиралд Монгол Улс 102,528 жуулчин хүлээн авсан. Энэ нь өнгөрсөн оноос 36 хувиар өссөн үзүүлэлт” гэв. Тэрбээр мөн БНХАУ, БНСУ, Япон, Англид болох аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд оролцохоор төлөвлөж байгаагаа уламжлав.

Дээрх жуулчдын 60 орчим хувь нь Улаанбаатарт ирж, нийслэлийн төсөвт 60 сая ам.долларын орлого оруулжээ. 2019 онд хамгийн олон буюу 577 мянган жуулчин ирж байсан.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтө

2026-10-21

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Б.Заяабал: 2026 оны Төсвийн тодотгол эцэслэн батлагдлаа

УИХ-ын гишүүний ажлуудын нэг үүрэг бол батлагдсан хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах бай

2026-10-20

Монополийн эсрэг газар: “Сод монгол групп” АИ-92 төрлийн шатахууныг зохиомолоор хомсдол үүсгэжээ

Монополийн эсрэг газраас шатахууны жижиглэн борлуулалтын үнийг үндэслэлгүй нэмэгдүүлэх, зах зээлд зо

2026-08-30