ОРХОН:Гарааны бизнесийг дэмжиж 270 сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл олголоо

2022-06-29 437 0

“Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд “Гарааны бизнес-2022” төслийг аймгийн ЗДТГ, “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк” ОНӨҮГ хамтран хэрэгжүүлж байна.

“Гарааны бизнес-2022” төсөл нь өрхийн болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилготой юм.  Төслийн хүрээнд орон нутгийн төсвийн 270 сая төгрөгийн зээлийг 38 иргэн, аж ахуйн нэгжид эргэн төлөгдөх нөхцөлөөр олгоно.
Төслийн сонгон шалгаруулалтын бүртгэл дуусч нийт  24 багийн 110 иргэн, аж ахуйн нэгж материалаа ирүүлсэн байна.

 Үүнээс 62 төсөл танилцуулж 38 иргэн, 3 аж ахуйн нэгж шалгарчээ. Аж ахуйн нэгжийг дурдвал,

  • Шинэлэг брэнд бүтээгдэхүүн ангилалд арьсан эдлэлээр үйлдвэрлэл эрхэлдэг “Өндөрлөг” брэнд 10 сая төгрөг,
  • Хог хаягдлаар шахмал түлш үйлдвэрлэх ангилалд “Агдир бүтэмж” ХХК  40 сая төгрөг,
  • Яс, малын гаралтай органик хаягдал дахин боловсруулах ангилалд  “Хос луу баян” ХХК 40 сая төгрөгийн санхүүжилт авлаа.

Мөн 2019 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа “Бороодой” брэндийг үүсгэн байгуулагч иргэн Д.Энхнаран нярайн хүүхдийн өлгийн багц төслөөр таван сая төгрөгийн санхүүжилт авч, үйлдвэрлэлээ өргөжүүлж, шинээр хоёр ажлын байр нэмэгдүүлэх боломжтой боллоо.

Аймгийн Засаг дарга С.Батжаргал хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод “өөрсдөө үйлдвэрлэгч, бүтээгч байя” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Үүнд жижиг, дунд бизнес эрхлэгчид чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд  ажлын хэсгийнхэн үйл ажиллагаа нь тогтворжсон үйлдвэрлэл эрхлэгчдийн төслийг сонгосон гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгий

2026-06-23

“Монгол Улсын Засгийн газар–Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо

Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой өсөлт, хүртээмжтэй ирээдүйн төлөө хамтдаа” сэдвийн хүрээнд Хө

2026-06-19

Н.Учрал: Хаврын чуулган иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тогтоолын хэрэгжилтийг хангуулахад чиглэнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн

2026-03-06