Нийслэлээс Б.Цэцэгийн удирдсан төслийн нэгжид 3,1 тэрбум төгрөг төсөвлөжээ

2022-11-28 492 1
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар 11-р сарын 22-нд Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барьсан билээ.
Уг төсвийн төслөөс үзвэл нийслэлийн  2023 онд захиран зарцуулах зарлагын нийт хэмжээг 1,032,614,919.0 мянган төгрөг буюу 1 их наяд төгрөг байхаар тусгажээ.
Үүнээс  2,8 тэрбум төгрөг нь Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газарт төсөвлөгдсөн байна.

Энэхүү газар нь хэвлэл мэдээлэл ба нийгмийн сүлжээний идэвхтнүүдтэй хамтарч Д.Сумьяабазарын үйл ажиллагааг сурталчлах буюу олон нийтийн шүүмжлэн ярьдгаар “хаалтын гэрээ” гэгчийг байгуулдаг юм.

Мөн нийгмийн сүлжээний нөлөөлөгч гэх Б.Цэцэгийн удирдсан Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн нэгжид 3,1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэхдээ энэ нь төслийг хэрэгжүүлэх бус ердөө урсгал зардлын л санхүүжилт байж болзошгүй гэнэ.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат ЦХИХХ-ны сайд Ч.Номингоор ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа

Аймгийн Засаг дарга Н.Энхбат Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч

2026-10-26

ХААИС-д “Монголын их сургуулиудын тогтвортой байдал, тэсвэрлэх чадварын үнэлгээ” төслийн хэлэлцүүлэг боллоо

Green Future”: “Монголын их сургуулиудын тогтвортой байдал ба тэсвэрлэх чадварын үзүүлэлтийн үнэлгээ

2026-10-23

Иргэдийн гар дээр очих цалин болон тэтгэврийг нэмэгдүүлж, татварын дарамтыг бууруулна

УИХ—ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар: Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төсөлд иргэдийн бодит

2026-10-21