Монгол Улсаар дамжин өнгөрөх 2,648 км хурдны авто зам баригдана

2022-08-08 868 0

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, олон улсын тээвэр ложистикийн “Транзит Монгол” хөтөлбөрүүдийн хүрээнд Азийн авто замын нэгдсэн сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлэхээр болоод буй. Уг төслийг хэрэгжүүлснээр манай улс урд, хойд хөрштэйгөө өндөр хурдны авто замаар холбогдох төдийгүй Европ-Ази тивийн улсуудын худалдаа эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой.

Тодруулбал, БНХАУ-ын Тяньжин боомтоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл үргэлжлэх 2,648 км хурдны авто замын төсөл хэрэгжинэ. Энэхүү хурдны замын 1,000 км нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх юм. Тэгвэл тус хурдны авто замын төслийн концесс эзэмшигчээр “Чингис Лэнд Девелопмент Групп” шалгарчээ.

Тус групп нь Итали, Английн зөвлөх компаниудын зөвлөмжийн дагуу төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, инженер геологи, геодизи, гидрометрологийн судалгааны ажлуудыг иж бүрнээр нь олон улсын түвшинд хийж гүйцэтгэснээр “Азийн Дэд Бүтэц Хөрөнгө Оруулалтын Банк” болон Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудын санхүүжилтээр төслийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн болсон байна.

Хоёр урсгал, 6 эгнээ бүхий уг хурдны авто замыг барихдаа мал, ан амьтны бэлчээр сэлгэх гарц, элсний нүүдэл хаах ногоон байгууламж, зам дагуух амралт үйлчилгээний цогцолбор болон шинэ суурьшлын бүсүүдийг ч төлөвлөжээ. Худалдааны эргэлт нэмэгдэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөх, 150 мянган ажлын байрыг бий болгох уг төсөл нь улсын төсвийн орлогыг ч 25-30 хувь өсгөх тооцоолол бүхий үндэсний томоохон бүтээн байгуулалт болно хэмээн тооцож байна.

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат ЦХИХХ-ны сайд Ч.Номингоор ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа

Аймгийн Засаг дарга Н.Энхбат Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч

2026-10-26

ХААИС-д “Монголын их сургуулиудын тогтвортой байдал, тэсвэрлэх чадварын үнэлгээ” төслийн хэлэлцүүлэг боллоо

Green Future”: “Монголын их сургуулиудын тогтвортой байдал ба тэсвэрлэх чадварын үзүүлэлтийн үнэлгээ

2026-10-23

Иргэдийн гар дээр очих цалин болон тэтгэврийг нэмэгдүүлж, татварын дарамтыг бууруулна

УИХ—ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар: Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төсөлд иргэдийн бодит

2026-10-21