С.Бямбацогт зээлээ хэзээ төлж дуусгах вэ…?!

2022-07-08 659 1

Хөгжлийн банкнаас хамаарал бүхий компани нь зээл авсан гишүүдийн нэг бол С.Бямбацогт. Тэр одоог хүртэл зээлээ төлөөгүй яваа.

Тэрбээр Хөгжлийн банкнаас 2019 онд 61 тэрбум төгрөгийн зээл авсан гэх “Вестерн холд” ХХК-тай нэр холбогддог. Тодруулбал, түүний төрсөн дүү С.Балжинямын хариуцдаг байсан “Вестерн холд” ХХК Хөгжлийн банкнаас 28 сая ам.доллар зээлсэн байдаг.

С.Бямбацогтыг энэ зээлээ хэзээ төлж дуусгах вэ гэдгийг олон нийт харж байна. 

С.Бямбацогтыг мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой гэх томоохон мөнгөн дүнтэй зээлийн асуудал ч яригддаг. “Шинэ Яармаг” төсөл, МоАХ-ны газрыг “Пирамид орд” ХХК-ийн барьцаанд тавиулах зэргээр Хөгжлийн банкнаас зээл авсан гэдэг. Х.Баттулга харин энэ талаар “Би Хөгжлийн банктай ямар ч холбоогүй” гэх үгүйсгэсэн тайлбарыг өгсөн байдаг. 2022 оны нэгдүгээр сарын 20-ноос зургадугаар сарын 30-ны өдрийн хооронд Хөгжлийн банкинд 43 зээлдэгчийн нийт  481.8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ. Харин одоо С.Бямбацогт, Х.Баттулга нарыг зээлээ төлөхөд хүчин зүтгэл гаргах эсэхийг олон нийт, хууль хүчний байгууллага, Хөгжлийн банкныхан харж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат ЦХИХХ-ны сайд Ч.Номингоор ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа

Аймгийн Засаг дарга Н.Энхбат Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч

2026-10-26

ХААИС-д “Монголын их сургуулиудын тогтвортой байдал, тэсвэрлэх чадварын үнэлгээ” төслийн хэлэлцүүлэг боллоо

Green Future”: “Монголын их сургуулиудын тогтвортой байдал ба тэсвэрлэх чадварын үзүүлэлтийн үнэлгээ

2026-10-23

Иргэдийн гар дээр очих цалин болон тэтгэврийг нэмэгдүүлж, татварын дарамтыг бууруулна

УИХ—ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар: Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төсөлд иргэдийн бодит

2026-10-21