Л.Халтар: Халдвар хамгааллын дэглэмийг илүү чанга баримталж байж нүүрсний тээврийг нэмэгдүүлнэ

2022-05-25 671 0

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “2022 оны тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 1-ний хооронд Тавантолгойгоос Цагаан хадны чиглэлийн уртын тээврийг эхлүүлье гэдэг дээр БНХАУ-ын талтай зөвшилцсөн.

Мөн Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа ойрын өдрүүдэд эхэлнэ. БНХАУ-ын талаас халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихыг хүсдэг.  Цаашид халдвар хамгааллын дэглэмийг өмнөхөөсөө илүү чанга баримталж байж нүүрсний тээврийг нэмэгдүүлнэ. Тээврийн зардал бууна буухгүй гэдгийг одоогоор хэлж чадахгүй. Ачаа хүлээн авагч илгээгч хоёр тохиролцох ёстой.

БНХАУ нүүрсний импортын татварыг тэглэсэн. Үүнтэй холбогдуулан татан авалт нэмэгдэх болов уу гэсэн төсөөлөл байна” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгий

2026-06-23

Иргэдийн хяналт, оролцооны үр дүнд авлигатай тэмцэх, төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр /2026.06.22/ АН

2026-06-22

“Монгол Улсын Засгийн газар–Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо

Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой өсөлт, хүртээмжтэй ирээдүйн төлөө хамтдаа” сэдвийн хүрээнд Хө

2026-06-19