Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ 30 хувиар нэмэгджээ

2023-05-15 385 0

ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ШӨХТГ, Татварын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газраас төлөөлөл багтсан ажлын хэсэг эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад 223 эмийн сан, 109 эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 19 эмийн үйлдвэр, 12 аймгийн Нэгдсэн эмнэлэг, 5 БОЭТ-ийг хамруулсан байна.

Үнэлгээнд хамрагдсан 414 нэр төрлийн эмийн 78.5 хувийн үнэ 30 хүртэлх хувиар, 3.2 хувь нь 2-4 дахин нэмэгдсэн байна. Эмийн сангууд эмийн үнийн өсөлтийг нийлүүлэгчийн үнэ өсөлт, тээвэрлэлтийн зардал, эм ханган нийлүүлэх байгууллагынхан үйлдвэрлэгчийн үнийн өсөлт, валютын ханш, эмийн үйлдвэрүүд сав, баглаа боодол, туслах материалын үнэ өсөлтөөс шалтгаалсан гэж тайлбарлажээ.

Монгол Улсад 2021 онд 636.1 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл борлуулагдсан бөгөөд үүнээс 489.7 тэрбум нь импортын эм байна. Энэ нь өмнөх оноос 12 хувиар өссөн үзүүлэлт аж.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31

“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгий

2026-06-23