Энэ онд 1,274 километр хатуу хучилттай авто зам барина

2023-03-10 322 0

Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас өнөөдөр авто замын даац хэтрүүлэлтийн хяналт шалгалт, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.

“Зам, тээврийн хөгжлийн төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Х.Пүрэвжаргал “Манай улсын ихэнх зам 44 тонныг даахаар баригдсан. Үүнээс илүү тонны даацтай машинууд тусгай зориулалтын замуудаар тээвэр хийх ёстой.

Даацаасаа хэтэрсэн ачаалал авснаар зам ихээр эвдрэх нөхцөл бүрддэг. Зам эвдэрснээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хөдөлмөр зарцуулж дахин засах, эвдрэлээс үүдэж осол гарч хүний амь нас эндэх зэрэг асуудал улам нэмэгдсээр байгаа учир даацаа тааруулж тээвэрлэлтээ хийх уриалгыг хүргэж байна. Мөн үүнтэй холбоотой асуудлуудыг чангатгана” гэсэн юм.

 Энэ жил улсын хэмжээнд:

  • 1,274 км хатуу хучилттай авто зам барих
  • 229 м төмөр бетон гүүр ашиглалтад оруулах
  • 107 км авто замын их засвар хийх
  • 311 км авто зам,
  • 1,205 м урт гүүрний урсгал засварын ажлыг эхлүүлэх зэрэг ажлыг төлөвлөжээ.

Улсын хэмжээнд энэ жил ашиглалтад орох 1,274 км хатуу хучилттай авто зам нь боомтын сэргэлтийн хүрээнд боомтууд руу болон орон нутаг, улсын төсөв, гадаадын хөрөнгө оруулалтаар баригдах замууд аж.

Зөвхөн замын их засварт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 35 тэрбум төгрөгийн засварын ажил хийгдэхээр төлөвлөсөн байна.

Өнгөрсөн жилийн тухайд шахмал түлшний тээвэртэй холбоотой Өмнөговь аймгийн чиглэлд багагүй хөрөнгө гаргаж их засварын ажил хийгдэж байжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31

Зэрлэг амьтдын экосистемийг ажиглах зорилгоор хүзүүвч зүүж хяналт тавьж ажиллаж байна

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, холбогдох ажлын хэсгийг хамт Байгаль, зэрлэг амьтдыг х

2025-10-22

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму

2025-10-14