Хятадын 200 компани 1 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд хийнэ

2023-03-07 313 1

Монголын залуучуудын холбооны урилгаар Хятадын 200 гаруй бизнес эрхлэгчид энэ сард Монголд ирж, хамгийн багадаа 1 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг хийх гэж байна.

Тодруулбал, тэд 3-р сарын 16-18-ны хооронд Шанргри-Ла зочид буудалд зохион байгуулагдах Монгол – Хятадын бизнес эрхлэгчдийн форумд оролцож, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү гэсэн таван салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын бизнес эрхлэгчтэй холбоо тогтоон, төслүүдтэй нь танилцаж, хөрөнгө оруулалтаа хийх гэнэ.  

Хятадын хөрөнгө оруулалтыг сонирхож буй бизнес эрхлэгчдийг энэ холбоосоор бүртгэж байна.

Бүртгэл нь 2023 оны 03 дугаар сарын 09-нд дуусах бөгөөд амжиж бүртгүүлсэн бизнес эрхлэгчид 1 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг авах боломж бүрдэх юм байна.

Хятад улс Covid-19 цар тахлын хоригоо цуцалсанаас хойш Монгол улстай хийх гадаад худалдааны эргэлт 2023 оны 1 дүгээр сард 1.2 тэрбум америк долларт хүрсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 66.8 хувийг эзэлж байна. Түүнчлэн БНХАУ нь Монгол Улсын тэргүүлэгч хөрөнгө оруулагч улс бөгөөд 2011-2021 оны хооронд 4.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин 2022 оны гуравдугаар улиралын байдлаар 265.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ж.Баярмаа: Ирэх онд томилолт, зочны зардал гэхэд 111 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна

ИХ-ын гишүүн Ж. Баярмаа, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Б.Түвшин нар 2025 оны төсвийн зардлыг бууруулах та

2024-11-04

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Тавантолгой түлш компани 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн

2024-10-15

ӨМНӨГОВЬ: Үйлдвэрлэл технологийн парк байгуулагдаж байна

Өмнөговь аймгийн төвөөс урагш 100 га талбайд байрлах Үйлдвэр технологийн парк нь захиргаа, олон нийт

2024-06-04