“Тавантолгой түлш” ХХК химийн шинжилгээ, туршилтын лабораторитой боллоо

2023-02-13 401 0

“Тавантолгой түлш” компани үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ болон түүний түүхий эд, орц, найрлагад техникийн болон элементийн шинжилгээ хийх өөрийн лабораторитой боллоо.

Өмнө нь Ашигт малтмал газрын тосны газар, Геологийн төв лаборатори, Хими, химийн технологийн хүрээлэн, Гео аналитикийн лаборатори, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын лаборатори зэрэг хөндлөнгийн лабораториудад долоо хоногт 2-3 удаа шинжилгээ хийлгэдэг байсан бол өөрийн лабараторитой болсноор өдөр тутам шинжилгээ, технологийн туршилт хийх боломжтой болж байна.

Шинээр байгуулсан лабораторид нүүрсний техникийн (дэгдэмхий, хүхэр, үнслэг, чийглэг, илчлэг, бат бөх чанар) ба элементийн (нүүрстөрөгч, устөрөгч, азот, хүхэр) шинжилгээ, барьцалдуулагч материалын наалдамхай чанар, хагас коксжуулалтын коксын, давирхай, хийн гарцыг тодорхойлох Фишерийн реторт, баяжуулалтын шинжилгээ, зуухны туршилт шинжилгээ зэрэг шинжилгээ хийнэ.

 Цаашид уг лабораторийг MNS 17025:2018 стандартын ерөнхий шаардлага хангасан, химийн шинжилгээ, туршилтын итгэмжлэгдсэн лаборатори болох зорилго тавин ажиллаж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Монголчуудын нефтийн үйлдвэртэй байх боломжийг тасалдуулсан түүх

Орос Улс манай Монгол Улсын Дорноговь аймгийн Зүүнбаянгийн нефтийн ордод түшиглэсэн нефть боловсруул

2025-04-24

Өмнөговь: Санхүүгийн боловсрол олгох мэдээллийн төв нээгдлээ

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Монгол банк хамтын ажиллагааны санамж бичиг байгуул

2025-04-14

Газрын тос боловсруулах үйлдвэрийг ирэх оны 12 сард барьж дуусгана

"Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороон"-ны ажлын хэсэг Дорноговь аймгийн Алтанширээ суманд байрл

2025-04-09