Сайжруулсан шахмал түлш Монгол Улсын стандартыг бүрэн хангаж байна

2023-01-25 452 0

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны зорилтын хүрээнд сайжруулах шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК-ийг Монгол Улсын Засгийн газрын тэмдэглэлд үндэслэн “Эрдэнэс монгол” ХХК-ийн тогтоолоор 2018 онд үүсгэн байгуулсан.

Тавантолгой түлш компани 2019 оноос 2023 он хүртэлх 4 жилийн хугацаанд нийт 1.5 сая тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн байна.

Үйлдвэрлэлийг эхлүүлсэн цагаас “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага – MNS 5679 : 2019 стандарт”-ыг мөрдсөн бөгөөд 2022 оны 8-р сарын 14-нд Стандартчиллын үндэсний зөвлөл Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага – MNS 5679 : 2022 стандартыг хэлэлцэж баталсан юм.

Тавантолгой түлш компанийн өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүн эдгээр техникийн шаардлага, Монгол Улсад мөрдөж буй стандартыг бүрэн хангаж ирсэн. Сайжруулсан шахмал түлшний стандартад мэргэжлийн хяналтын байгууллага тогтмол хяналт тавьдаг бөгөөд түлшний чанар, стандарттай холбоотой ямар нэгэн зөрчил илэрч байгаагүй.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“100,000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр дараах өөрчлөлт гарна

“100,000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөр 2027-2030 онд хэрэгжсэнээр: 1. Засгийн газрын “100.00

2026-11-05

“Арьс шир, ноос ноолуурын түүхий эдийн чанар, үнэ цэнийн сүлжээ, инновац”-ын асуудлыг хэлэлцлээ

“Арьс шир, ноос ноолуурын түүхий эдийн чанар, үнэ цэнийн сүлжээ, инновац” эрдэм шинжилгээ, онол прак

2026-11-02

Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор компанийн дүрэмд заасны дагуу “Эрдэнэс

2026-10-29