Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн, (академич) Д.Төмөртогоо гуайнд зочиллоо

2025-10-30 271 2

Монголын ахмад академичдын нэг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, Домийн Төмөртогоо гуайн гэр дэх ажлынхаа өрөөнд зочилж ажил, бүтээл, нутаг орнынх нь тухай хуучиллаа.  

Д.Төмөртогоо гуай өдгөө нас 80 шүргэж яваа. МУИС-ийн оюутан байхаасаа буюу 1960 оноос хэл шинжлэлийн ухаанд татагдан эртний бичгийн дурсгалыг сонирхон судалж, тухайн үедээ Нэрт Академич Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн нарын хүмүүсээс Монгол хэлнийхээ түүхэн хувьсал хөгжлийг асууж, мэтгэлзэж үзэл бодлоо ч хэлж явжээ.
МУИС-ийн Монгол судлалын Төвийн эрхлэгч, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал зэрэг албыг хашихын зэрэгцэээ Энэтхэг, Япон, ХБНГУ-д урилгын профессор, судлаачаар ажиллаж байсан юм.
Бүтээлүүдээс нь дурдвал Монгол хэлний түүхэн хөгжил, эртний бичгийн дурсгалын судалгаа болон үгсийн сангийн холбогдолтой 20 ном, 80 гаруй үгүүлэл бичиж нийтлүүлсэнээс гадна олон улсын эрдэм шинжилгээний 80 гаруй хуралд оролцож илтгэл тавьж байжээ. Хамгийн сүүлд “Монголын нууц товчооны судлал”-ыг бичиж нийтлүүлсэн байна. Одоо ч гэр дэх ажлынхаа өрөөнд компьютерынхаа ард, аягатай цай дэргэдээ тавиад хэл шинжлэлийн судалгаагаа хийж, бүтээлээ туурвисаар сууна.

Өмнөговь аймгийн төв номын сангийн нэгээхэн хэсгийг Академич, говьчуудын бахархал болсон хүмүүний нэг Д.Төмөртогоогийн нэрэмжит болгохоор зорьж буй. Энэ тухайгаа дуулгаж, ярилцлаа.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг завшиж, шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, дахин “мөнгө идсэн” үү?

Манай улсад танил тал, найз нөхөд, нөлөө бүхий хүмүүсээр дамжуулж, хамгаалуулж төрд ажилладаг, танил

2026-03-10

Ц.Хулан гадаадын иргэншил хүсч магадгүй гэжээ

Яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт хүсэлт хүргүүлжээ. Уг хү

2026-01-19

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2026 оны шинэ оны мэндчилгээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 31-ний орой Хятадын Төв Радио Телевиз болон интернетээр 2026 оны шинэ жили

2025-12-31