ХӨСҮТ: Сүүлийн 24 цагийн дотор Ковид-19-ийн 58 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2021-02-14 793 0

ЭМЯ-наас “Ковид-19” өвчний талаар ээлжит мэдээллийг хүргэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Улсын хэмжээнд өчигдөр 38,450 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 58 хүнд халдвар илэрсэн. Үүний хоёр нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс  илэрсэн бол  56 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал байна. Дотоодод голомтлон тархсан халдвар тохиолдлын тоо 1839 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн хугацаанд 29 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.

Сүүлийн 24 цагт 29 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.

Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод бүртгэгдсэн нийт 2,351 тохиолдол байгаагийн 71.5 хувь нь эдгэрсэн байна” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Богдхан ууланд гарсан түймэрт 56 га талбай өртсөн байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулан

2025-04-29

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон АНХААРУУЛЖ БАЙНА

Өнөөдөр Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар

2025-04-25

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурджээ

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурдсан хэрэг гарчээ. Тодруулбал, СХД-и

2025-04-23