Эмээлт дэхь махны үйлдвэр ОУ-ын хүнсний аюулгүй байдлыг нэвтрүүллээ

2022-09-06 1415 0

Монголчуудын хүнсний гол хэрэглээ болох махны чанар, стандартад иргэд итгэл алдсаар удаж байна. Учир нь махны бизнес хятадуудын атганд орсноор махны чанар, аюулгүй байдалд эргэлзэх болсон. Харин хийе бүтээе гэсэн махны чиглэлийн цөөхөн хэдэн хувийн хэвшлүүд бий. Тэд ядаж л улсдаа татвар, хураамжаа төлнө. Хэдэн сарын өмнө дуулиан болоод байсан хятад компаниуд шиг “нунтаг цагаан, цардуул” гэх элдэв химийн бодис, хор найруулахгүй байлгүй.

Тэгвэл эмээлтэд гарсан явдлаас хойш нэг ч  гэсэн махны үйлдвэр монголдоо Олон улсын хүнсний аюулгүй байдлыг нэвтрүүлж эхэлжээ. Тодруулбал, махны чиглэлээр 2018 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй дотоодын “Агро нэгтгэл трейд ” ХХК хүнсний аюулгүй байдлыг ханган олон улсын “ISO 22000 2019” технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна.

Тус компани нарийн хууль тогтоомж, стандартын дагуу монголууддаа төдийгүй Араб, Турк, Иран гэх орнууд руу мах бэлтгэж нийлүүлдэг бөгөөд өнгөрсөн хоёр жил нөөцийн махыг бэлтгэж, төр, иргэдийнхээ хэрэглээг хангаж иржээ.

“Агро нэгтгэл трейд ” ХХК-ийн Захирал Л.Нямсүрэн хэлэхдээ, “Манай компани эрүүл, аюулгүй орчинд бэлтгэгдсэн, чанарын шаардлага хангасан мах үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Өнөөдөр ийнхүү Хүнсний аюулгүй байдлыг ханган олон улсын “ISO 22000 2019” технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.  Цаашдаа ч өнөөдрийнхөөс тэс өөр түвшинд хүрч ажиллаж болно” хэмээн  хэлж байв.

Махны чанарын тогтолцоог нэг ч гэсэн үйлдвэр урагш ахиулж байгаа нь талархууштай. Төр өөрөө Эмээлтийг цэгцэлж, хүнсний аюулгүй байдлаа хангахад хүч хүрэхгүй байвал хийе, бүтээе гэсэн хувийн хэвшлээ дэмжээд хийлгэчихвэл, хүн ард вакцины үлдэгдэлгүй, хүний цогцос хадгалахад зориулагдсан “хоргүй” мах хүнсэндээ хэрэглэх боломж бүрдэх юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БАРИМТ: “Эрдэнэт”-ийн Ажлын хэсгийн саналаар гэрээ байгуулсан байтал Ц.Даваацэрэнг шүүх яагаад “санал аваагүй” гэж буруутгав?

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг тус үйлдвэрийн

2026-08-12

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31