Э.Баярчулуун: Яармагийн нүхэн гарцыг 6.7 сард эхлүүлэх байсан боловч бичиг баримт бүрдүүлсээр таарсан

2022-08-03 581 0

Яармаг орчимд шинэ суурьшлын бүс бий болж, орон сууцны барилгууд нэмэгдсээр байгаа. Суурьшлаа даган сургууль цэцэрлэгийн тоо ч нэмэгдсэн байна. Нүхэн гарц байгуулж буй орчимд л гэхэд тус бүрдээ 1000 гаруй сурагчтай дөрвөн сургууль бий. Энэ бүхнийг үндэслэн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын захиалгаар “Туулын гүүр далай” ХХК нүхэн гарцын ажлыг хийж гүйцэтгэж эхлээд байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Э.Баярчулуун хэлэхдээ:

“Нүхэн гарцын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлаа хангаж, зам сэтлэх зөвшөөрлөө Тээврийн цагдаагийн газраас наймдугаар сарын 1-ний өдөр авсан. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг аль болох түргэн шуурхай хийж гүйцэтгэх үүднээс бид хоёр ээлжээр, амралтгүй ажиллаж байгаа. Өчигдөр шөнө л гэхэд бид 1200 куб метр шороог ухаж гаргасан, 220 куб метр хайргыг дэвсэж нягтруулаад бетон цутгасан. Цутгасан бетоноо хатааж байж дараагийн ажлууд хийгддэг онцлогтой” хэмээлээ.

Түүнчлэн “Иргэдийн хувьд бүтээн байгуулалтын ажлыг оройтож эхлүүлсэн юм биш үү гэж их шүүмжилж байгаа. Эрт эхлүүлэх боломж байгаагүй юү. Ажил хэзээ дуусах вэ?” гэсэн асуултад, “Хавар эрт ажлаа эхлүүлэхээр тохиролцсон боловч LRT хөнгөн галт тэрэгний төсөлтэй уялдуулах үүднээс 4,5 дугаар сард ажил эхлүүлж амжаагүй. Зургаа, долоодугаар сард бичиг баримтын бүрдүүлэлт, технологийн шийдэл, зам сэтлэх зөвшөөрөл зэргийг гүйцэлдүүлж байгаад наймдугаар сарын 1-ээс ажлаа эхлүүлсэн. Замыг наймдугаар сарын 21-ний 00 цагт нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нүхэн гарц бүхэлдээ есдүгээр сард ашиглалтад орно” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БАРИМТ: “Эрдэнэт”-ийн Ажлын хэсгийн саналаар гэрээ байгуулсан байтал Ц.Даваацэрэнг шүүх яагаад “санал аваагүй” гэж буруутгав?

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг тус үйлдвэрийн

2026-08-12

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31