Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад Энэтхэгийн ҮАБЗ тусгайлан анхаарч, хяналт тавина

2022-04-14 549 0

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын Үндэсний аюулгүй байдал хариуцсан орлогч зөвлөх Викрам Мисриг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын ард түмний оюун санааны хөрш, чухал гуравдагч түнш болох Энэтхэг улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүх түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлж, Стратегийн түншлэлээ улам бэхжүүлэн шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Ялангуяа хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар онцгой анхаарал хандуулж байгаагаа дурдаад, үйлдвэрийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах нь чухал байгааг онцоллоо.

Орлогч зөвлөх Викрам Мисри БНЭУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтаар хамтын ажиллагааны чиглэлүүд, сансар, харилцаа холбооны салбарт хамтран хэрэгжүүлэх тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээ өрнүүлснийг тэмдэглэв. Тухайлбал, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх асуудлаар санал нэгтэй байгааг дурдлаа.

Мөн Энэтхэг, Монгол Улсын хамтран хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд тус улсаас төр, засгийн өндөр, дээд түвшинд анхаарал хандуулж буйг хэлэв. Энэхүү төслийн хэрэгжилт нь холбогдох яамдын хариуцах ажил хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс онцгойлон авч үзэж буйд талархалтай хандаж байна гэлээ. Иймд тус төслийн явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны зүгээс тусгайлан анхаарч, хяналт тавин ажиллана гэдгийг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад  халуун дотно мэндчилгээг нь уламжлахыг хүсээд, энэ удаагийн айлчлал өндөр үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Н.Учрал: Хаврын чуулган иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тогтоолын хэрэгжилтийг хангуулахад чиглэнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн

2026-03-06

Монголбанк 126 ажилтныг чөлөөлөв

Монголбанк 700 даваад байсан ажилтнаа 126-гаар цөөлж, эрс цомхотгосон байна. УИХ-ын дарга Н.Учрал Тө

2026-01-21

Иргэд хуримтлалын сангаас ашиг хүртэнэ

Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хууль нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Тодр

2026-01-11