УИХ-ын ТБХ-ны дарга Н.Наранбаатар Дундговь аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов

2026-09-08 131 0

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, ЗД-ын зөвлөх Б.Лхагвабаатар нар Эрдэнэдалай, Адаацаг, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Хулд, Луус сумдад ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар УИХ-ын үйл ажиллагаа, татвар, нийгмийн даатгалын реформ, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөвийн төсөл, цаг үеийн асуудлын талаар мэдээлэл өгч, сум орон нутагт тулгамдаж буй асуудал, иргэдийн санал хүсэлтийг сонсон, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар санал солилцсон юм. Мөн 2027 оны улсын төсвийн төсөлд Дундговь аймагт хэрэгжүүлэхээр тусгасан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний талаар танилцуулж, уулзалтаар гарсан санал, хүсэлтүүдийг холбогдох түвшинд уламжлан, шийдвэрлүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Иргэдийн зүгээс төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалин, урамшуулал, сум орон нутагт ажиллах багш, боловсон хүчний хүрэлцээ, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, орон сууцны хүртээмж, төсөвт байгууллагуудын засвар, техник, тоног төхөөрөмжийн хангамж зэрэг асуудлыг хөндөж, шийдвэрлүүлэх хүсэлтээ уламжилсан юм.
Мөн тус аймагт цөлжилтийг бууруулах, хөв цөөрөм байгуулах, мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах чиглэлээр амжилттай хэрэгжүүлж байгаа ажлуудтай танилцлаа.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХААИС-д “Монголын их сургуулиудын тогтвортой байдал, тэсвэрлэх чадварын үнэлгээ” төслийн хэлэлцүүлэг боллоо

Green Future”: “Монголын их сургуулиудын тогтвортой байдал ба тэсвэрлэх чадварын үзүүлэлтийн үнэлгээ

2026-10-23

Иргэдийн гар дээр очих цалин болон тэтгэврийг нэмэгдүүлж, татварын дарамтыг бууруулна

УИХ—ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар: Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төсөлд иргэдийн бодит

2026-10-21

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтө

2026-10-21