Нууц амрагтайгаа нийлж нөхрөө хөнөөхөөр завдсан эмэгтэйд 13 жилийн ял оноолоо

2025-09-22 611 2

Нөхрөө хөнөөхөөр тарианд нь уксус ундаанд нь хулганы хор хийсэн Увсын эмэгтэй, түүний нууц амраг хоёрт 12-13 жилийн хорих ял оноожээ

Увс аймгийн Бөхмөрөн суманд дөрвөн хүүхдийн ээж Ч.О нь өөрийн нууц амраг гэх нутгийн иргэн Б.Ц-тэй бүлэглэн 2024 оны 9-р сарын 6-ны өдөр нөхөрт Г.Б-д ундаанд хулганы шингэн хор хийж уулгасан, 9-р сарын 7-ны өдөр архинд хүнсний зориулалттай уксус хийж уулгасан хэрэг гарсан.

Мөн тухайн оны 9-р сарын 11-нээс 24-ний өдрийн хооронд нөхөр Г.Б-ыг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нь сахиураар хамт байхдаа тарианы шингэнд нь хүнсний зориулалттай уксус хийж түүнийг алахыг завдсан гэх гэмт хэрэг юм.

Энэ хэрэгт Увс аймгийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгдэгч Ч.О-д оногдуулсан 13 жил хорих ялыг хаалттай эмэгтэйчүүдийн хорих байгууллагад, шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан 12 жил хорих ялыг хаалттай эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх ялыг хэвээр үлдээгээд байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31

“ДЭМЧОГИЙН ЧОГО” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дэлхийн энергийн төв — Дэмчогийн хийд болон “Дэмчогийн Ч

2025-10-27