Н.Учрал: Х.Баттулга гуай Та тоглоод байна уу, тохуурхаад байна уу?

2025-05-19 729 0

Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга нийгмийн сүлжээгээр дамжуулан: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний болон миний хамаарал бүхий хэн нэг хүний мэдэлд байхгүй” хэмээсэн билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн Дарга, Монгол Улсын Сайд Н.Учрал хариуд нь: “Х.Баттулга гуай та Төгрөг нуурын орд минийх юм бол төрдөө өгье гэжээ. Та тоглоод байна уу, тохуурхаад байна уу?

Та өнөөдөр Төгрөг нуурын эзэн биш. Та оффшорт 250 сая доллараар зарчихсан шүү дээ.

Та өөрийн CAMEХ компани, төрсөн эгч, охин, хятадуудтай нийлээд дамлачихсан хүн. Өндөр үнээр зарчихаад лицензийг нь Монголд үнэгүй болгоод оруулаад ирсэн.

 

Өрмийг нь хамахдаа үртсийг нь ч Монголчууддаа үлдээгээгүй. Татвар хураамж огт төлөөгүй.

Мөнгө угаасан, татвараас зугатсан, авлигын гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэн 1000 гаруй хуудас нотлох баримтыг АТГ-т хүлээлгэн өгсөн.

 

Сингапур, Хонгконг, Монголын албан ёсны эх сурвалж, санхүүгийн дүн шинжилгээний хамт хүргүүлсэн.

Хууль шүүх үнэн мөнийг дэнсэлнэ.

Таныг өнөөдөр эзэн нь учраас Төгрөг нуурын ордыг буцааж өгөөч гэж гуйгаагүй.

Монголын баялгийг Mонголчуудад ямар ч өгөөжгүйгээр оффшор дамнуулж зарсныг чинь хууль шалгаж олон нийт анхааралтай ажиглаж байгааг ахин сануулъя.

Монголчууд тэнэг биш. Монголчууд Таны тохуурхал биш.” гэсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХААИС-д “Монголын их сургуулиудын тогтвортой байдал, тэсвэрлэх чадварын үнэлгээ” төслийн хэлэлцүүлэг боллоо

Green Future”: “Монголын их сургуулиудын тогтвортой байдал ба тэсвэрлэх чадварын үзүүлэлтийн үнэлгээ

2026-10-23

Иргэдийн гар дээр очих цалин болон тэтгэврийг нэмэгдүүлж, татварын дарамтыг бууруулна

УИХ—ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар: Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төсөлд иргэдийн бодит

2026-10-21

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтө

2026-10-21