“Өсөлттэй Өмнөговь-хамтын ажиллагаа 2025” арга хэмжээ боллоо

2025-04-05 36 0
Орон нутгийн төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлэх, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх үе шаттай ажлыг зохион байгуулах хүрээнд “Өсөлттэй Өмнөговь- Хамтын ажиллагаа 2025” хэлэлцүүлгийг 2025 оны 04-р сарын 04-ний өдөр зохион байгуулж байна.
Уулзалтад 225 аж ахуй нэгжийн удирдлага, албаны бусад хүмүүс 340 гаруй хүмүүс ирж оролцож байна.
УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, аймгийн Засаг дарга Н.Энхбат, аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар нар Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хувийн хэвшилтэй хэрхэн хамтран ажиллах талаар мэдээлэл өгч, илтгэл танилцуулан зочдын сонирхсон асуултад хариулт өгч байна.
МУ-ын төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мандал санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг,
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн нар арга хэмжээнд уригдан оролцож зочдод илтгэл, мэдээлэл танилцуулж байна.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Богдхан ууланд гарсан түймэрт 56 га талбай өртсөн байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулан

2025-04-29

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон АНХААРУУЛЖ БАЙНА

Өнөөдөр Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар

2025-04-25

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурджээ

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурдсан хэрэг гарчээ. Тодруулбал, СХД-и

2025-04-23