ШШГЕГ: Н.Өнөрцэцэг өөрөө өөртөө гэмтэл учруулах үйлдэл гаргавал хуульд заасны дагуу тусгай хэрэгсэл хэрэглэж, таслан зогсооно

2023-12-15 431 1

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад буй Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаад буй. Үүнтэй холбоотойгоор түүний өмгөөлөгч н.Хонгорзул мэдээлэл хийсэн.

Тэрбээр, “Н.Өнөрцэцэг арав дахь өдрөө цагдан хоригдож байгаа. Өлсгөлөн зарлаад 72 цаг болж байна. Одоо дуу хоолой нь гарахгүй, гар хөл нь чичирсэн байдалтай байна. Миний үйлчлүүлэгчийг тэр тусмаа эмэгтэй хүнийг чийгтэй нойтон нөхцөлд байлгаж байна. Шөнө унтуулахгүй нүүрэнд нь тод цагаан гэрэл тусгаж байна” гэсэн юм.

Харин  ШШГЕГ-аас энэ тухай: “Н.Өнөрцэцэгийг өлсгөлөн зарлах үед эмчийн үзлэгт оруулсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн. Харин сэтгэл зүйн байдал нь тогтворгүй байгаа. Амиа хорлоно гэж яриа гаргасан асуудал бий. Хэрэв өөрөө өөртөө гэмтэл учруулах үйлдэл гаргах юм бол бид хуульд заасны дагуу тусгай хэрэгсэл хэрэглэж, таслан зогсоох болно.” гэсэн юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Э.Болормаа: Томилолтоо дуусгаад дуудсан газар нь “гутлаа тослоод” очно

УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас ханд

2025-11-20

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үн

2025-11-06

Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 76 жилийн ой

2025-10-30