Б.Дэмбэрэл: Маргааш Сүхийн талбай дээр 2000 шил архи асгана

2022-03-17 1350 26

Монголын Залуучуудын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн архидалттай тэмцэх санаачлагад нэгдэж “Архидалтгүй баяр” аяныг өрнүүлж буйгаа зарласан.

Ингэхдээ, Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “архи бол идээний дээж биш, татгалзая” хэмээн хоёр шил архи асгасан.

Харин МЗХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Дэмбэрэл цахим хуудсандаа “Өнөөдрийн хэвлэлийн бага хурал дээр асгасан 2 шил архинд харамсаад гашуудаад байгаа нөхдүүдэд хэлэхэд гуравдугаар сарын 18-нд Сүхийн талбай дээр бид 2000 шил архи асгана” хэмээн бичсэн юм.

Монголын Залуучуудын холбооноос “Архидалтгүй баяр” аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Баасан гараг бүр спорт заалыг үнэ төлбөргүй болгох”, “Ажилтан, албан хаагчдыг архидалтын эсрэг сургалтад хамруулах”, “Архины шилэн дээр анхааруулга байршуулах”, “Ард иргэдийг баярын өдрүүдэд архидалтгүй тэмдэглэхийг уриалах” зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Богдхан ууланд гарсан түймэрт 56 га талбай өртсөн байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулан

2025-04-29

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон АНХААРУУЛЖ БАЙНА

Өнөөдөр Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар

2025-04-25

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурджээ

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурдсан хэрэг гарчээ. Тодруулбал, СХД-и

2025-04-23