Украинтай тулалдаж байгаа Умард Солонгосын 3000 гаруй цэрэг хохирол амсжээ

2025-01-14 249 0

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өчигдөр дайны талбараас Умард Солонгосын хоёр цэргийг олзолсон тухай мэдээлсэн. Умард Солонгосын олзны хоёр цэргийг ОХУ-д олзлогдсон Украины цэргүүдээр солино гэдгээ Зеленський хэлсэн байна.

Тэгвэл өнөөдөр Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба шинэ мэдээлэл өглөө. Тус албаны мэдээнд дурдсанаар УКраины дайнд Оросын талд байлдаж байгаа Умард Солонгосын 3,000 цэрэг амь нас, эрүүл мэндээрээ хохирсон гэжээ. Тодорхой хэлбэл Умард Солонгосын 300 цэрэг дайны талбард амь үрэгдэж, 2,700 цэрэг гэмтэж шархадсан гэж мэдээллээ. Өмнөд Солонгосын тагнуулын алба Умардын цэргүүд орчин үеийн дайны арга барил, тактикын тухай мэдээлэл дутмаг, ойлголтгүй байгаагаас олноороо хохирол амсаж байна гэжээ. 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2026 оны шинэ оны мэндчилгээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 31-ний орой Хятадын Төв Радио Телевиз болон интернетээр 2026 оны шинэ жили

2025-12-31

Ким Жон Ун хуягласан галт тэрэгтэй Бээжин хотод очно

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Бээжин хотноо болох Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 80 жилийн ойн арга

2025-09-02

Haribo чихэрнээс хар тамхины ул мөр илэрчээ

Haribo чихэрнээс каннабис хар тамхины ул мөр илэрсэн тул Нидерландын зах зээлээс эргүүлэн татаж эхэл

2025-05-30