ШУУРХАЙ: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид “Хайнань“-д аялж байгаад нэг нь өндрөөс унаж, амиа алджээ

2024-10-23 1554 1

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид БНХАУ-ын “Хайнань”-д аялж байгаад нэг нь өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг өчигдөр шөнө буюу аравдугаар сарын 22-ны /2024.10.22/ өдөр гарсан талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, тус газрын 10 гаруй албан хаагч “Хайнань”-д аялж байгаад О гэгч нь 21 давхар өндөр барилга дээрээс унаж, амь насаа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар О нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэгэн аж. Мөн тухайн амь хохирогч нь өмнө нь дүүргийн Худалдан авах албаны даргаар ажиллаж байсан байна. Тухайн хэргийг өдгөө БНХАУ-ын хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Shuurhai.mn

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХААИС-д “Монголын их сургуулиудын тогтвортой байдал, тэсвэрлэх чадварын үнэлгээ” төслийн хэлэлцүүлэг боллоо

Green Future”: “Монголын их сургуулиудын тогтвортой байдал ба тэсвэрлэх чадварын үзүүлэлтийн үнэлгээ

2026-10-23

Иргэдийн гар дээр очих цалин болон тэтгэврийг нэмэгдүүлж, татварын дарамтыг бууруулна

УИХ—ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар: Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төсөлд иргэдийн бодит

2026-10-21

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтө

2026-10-21