А.Ганхуяг: Монголчуудыг гутаан доромжилж, шаардлага хангаагүй автобуснууд илгээсэн Солонгосын “Дэү” компанид гомдож байна

2024-02-05 429 2

 “Ногоон автобус”-ны хэргээр саатуулагдаад буй Тэнүүн-Огоо компанийн захирал А.Ганхуяг цагдан хорих ангиас захидал илгээжээ.

 Тэрбээр“Намайг ногоон автобусна гэх хэргээр 2023 оны аравдугаар сараас эхлэн 461 дүгээр хорих ангид дөрвөн сар гаруй хугацаанд цагдан хорьж мөрдөн шалгаж байна. Энэ хугацаанд нийгэмд намайш улс төрийн нам, улстөрчидтэй холбон онц ноцтой гэмт хэрэгтэн мэтээр хэлж нэг талыг барьсан мэдээллийг хэвлэл, хэвлэл мэдээллийн бүхий л сувгаар хангалттай тараажээ. Нэгэнт мөрдөн байцаалт дуулиан тул үнэн бодит байдлыг тайлбарлах зайлшгүй шаардлагатайгэж үзлээ. Би нийтийн тээврийн салбарт 23 жил тасралтгүй хөдөлмөрлөж ирсний үр дүнд энэ салбартаа тэргүүлсэн олон улсын стандартын шаардлага хангасан тохирлын гэрчилгээ бүхий анхны компани болсон. 2022 оны есдүгээр сараас Монгол Улсын Засгийн газраас нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр хувийн болон төрийн автобус автобус тээврийн компаниудын үйл ажиллагаатай танилцаад манай бааз дээр Ерөнхий сайд Д.Амарбаясгалан, сайд Ж.Сүхбаатар, хотын дарга нар ирээд бидний бүтээн байгуулалттай танилцаад сайшаан, төр хувийн хэвшлийн консорциум байгуулж ажиллах талаар яригдсан.

Солонгосын “Дэү” компани нь захиалагчийг, Монгол Улсыг ард түмнийг гутаан доромжилж, шаардлага хангаагүй автобуснуудыг илгээснээр бүхэл бүтэн улсаар хохирч байгаад маш их харамсаж байна. Түүнчлэн энэ талыг  хариуцан ажиллаж байсан ажилтан, алба хаагч, улстөрчдийн нэр хүндийг хүртэл нийтэд итэд гутаан доромжлох хор уршигтай нөхцлийг бүрдүүлсэнд Солонгосын “Дэү” компанид үнэхээр гомдолтой байна. Би ямар ч улстөрчтэй холбогдож байгаагүй, огт хамааралгүй…” хэмээн мэдэгджээ.

Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч 20 жилийн дараа Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан

2025-01-14

Х.Нямбаатар: 50.000 гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбоно

Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн

2025-01-14

Улстөрчид өө, утааг бууруулах шийдлээ өөрсдөө боловсруул

Төрийн тэргүүн “УТАА чинь сүйд боллоо” гэсэн биш, улс даяараа сүйд болж байх шив. Улс даяараа ч юу б

2024-12-20