С.Наранцогт: Цагаан сараас өмнө ногдол ашиг олгох эсэх нь тодорхойгүй

2024-01-22 448 2

 10722 хувьцааны ногдол ашгийн талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт Еаgle.mn сайтад ярилцлага өгчээ.

Тэрбээр “Санхүүгийн тайлан эцэслэн гарсан ч одоогийн байдлаар аудит хийгдэж байгаа. Аудитын тайлан эцэслэгдсэнээр албаждаг гэж ойлгож болно. Мөн шинээр бүртгэж байгаа иргэдийн хувьцааг “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв”-д бүртгүүлж, нийт хувьцааны тоог эцэслэх шаардлагатай байна. Үүний дараагаар нэг иргэнд олгох ногдол ашгийн хэмжээ тодорхой болно. Саяын УИХ-ын гаргасан тогтоолоор бүх иргэдэд хувьцаа эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл үүний дараа ТУЗ хуралдах гэж байна. Тэгэхээр 2022 оны ногдол ашгийг бүх иргэд авах уу эсвэл 2.5 сая иргэн л авах уу гэх асуудал үүснэ. Ирэх Засгийн газрын хуралдаанаас тогтоол, шийдвэр гарах байх. Үүнтэй холбоотойгоор энэ ажлыг хэрхэн зохицуулах, зохион байгуулах талаар тодорхой чиглэл өгөгдөнө” гэжээ.

Мөн “Цагаан сараас өмнө иргэд 1072 ширхэг хувьцааныхаа ногдол ашгийг авч чадах уу?гэсэн асуултад “Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор аль болох эрт олгох шаардлагатай гэж үзэж байгаа. Болж өгвөл ногдол ашгийг цагаан сарын баярын өмнө олгохоор төлөвлөж байна, гэхдээ тодорхой биш байна” гэжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БАРИМТ: “Эрдэнэт”-ийн Ажлын хэсгийн саналаар гэрээ байгуулсан байтал Ц.Даваацэрэнг шүүх яагаад “санал аваагүй” гэж буруутгав?

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг тус үйлдвэрийн

2026-08-12

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31