Цагаан сар ба “өрхийн зарлага”

2024-01-15 279 5

Монгол түмэн хаврын тэргүүн сарыг угтан Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил MMCG компаниас явуулсан судалгаанд оролцсон иргэдийн 98 хувь нь цагаан сараар санхүүгийн дарамтад ордог гэж хариулсан байна. Үүний улмаас энэ баярыг тэмдэглэхгүй өнжих иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр буй.

Ууц, бууз, идээний зардал сая төгрөг давахаар байна

Монгол хэрэглэгч орон. Гэхдээ сүүлийн жилүүдэд үйлдвэрлэгч орон руу шилжих зорилт тавин, боломжит бүтээгдэхүүнийг дотооддоо хийхийг чармайж буй. Сайн хэрэг. Гэхдээ дотоодын шошготой бүхэн илүү үнэтэй, чанар нь чамлагдахуйц байдаг нь нууц биш. Бараа таваараас гадна дотооддоо бий болгодог хүнсний бүтээгдэхүүний үнэ ч инфляц хөөрөгддөг. Тухайлбал, гурил, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүний үнэ жилд 20-50 хувиар савладаг. Энэ нь үнэ тогтворжиход сөргөөр нөлөөлөөд зогсохгүй иргэдийн хэрэглээ, өрхийн бодит орлогод нөлөөлдөг. Цагаан сар хаяанд ирсэн энэ үед ч дээрх асуудал бэрхшээл болж буй. Иргэд таваг засах ааруулыг 300-500 мянган төгрөгөөр, хонины ууцаа 250-500 мянган төгрөгөөр базаахаар байна. Харин үхрийн өвчүү нэг килограмм нь 13-14 мянган төгрөгөөр борлуулагдаж буй. Гулууз мах 200-300 мянган төгрөг байгаа аж. Ийнхүү ууц, бууз, идээний зардал сая төгрөг давахаар байна. Эдгээр дээр бэлэг сэлт базааж, идэж уух, өмсөж зүүхээ зэхэхээр багагүй мөнгө, шаггүй бэлтгэл шаардахаар байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Э.Болормаа: Томилолтоо дуусгаад дуудсан газар нь “гутлаа тослоод” очно

УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас ханд

2025-11-20

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

ӨМНӨГОВЬ: Тэмээ судлалын ажлын хэсэг хуралдлаа

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазараар ахлуулсан "Тэмээ судлалын төвийг байгуулан, хэ

2025-11-13