Автомашины RFID наалт болон торгуулийн асуудлаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнөөдрийн байдлаар 128,300 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгосон. Нийслэлийн хэмжээнд 16 байршилд тээврийн хэрэгслийг цахимжуулах ажил үргэлжилж байна. 2024 он гарснаар тээврийн хэрэгслийн улсын үзлэг оношилгоо эхэлсэн. Үүнтэй холбогдуулан тээврийн үзлэг оношилгоог цахим гэрчилгээнд шилжүүлэх ажлыг хамтатган хийж байна. Тээврийн хэрэгслийн эзэмшигчид машиныхаа гэрчилгээг цахимжуулахад ямар нэгэн төлбөр төлөхгүй бөгөөд торгууль оногдуулахгүй. Цахим гэрчилгээнд шилжээгүй тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар хэлэхэд, цахим гэрчилгээгүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэж хязгаарлалтын арга хэмжээ авахгүй. Энгийн горимоор тээврийн хэрэгслээ цахимжуулах ажлыг иргэд хийх хэрэгтэй.
Зам, Тээврийн Хөгжлийн Яам (ЗТХЯ)-ны тавьсан хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн дугаарын хойд талын оронгоос хамааруулан нэгдүгээр сараас тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо эхэлсэн. Үзлэг оношилгоотой холбогдуулан тээврийн цахим гэрчилгээг хамт хийж байгаа.Дээрх үндсэн шалтгаанаар тээврийн хэрэгслийг цахимжуулах ажил ачаалалтай болж эхэлсэн. Өнгөрсөн долдугаар сард ЗТХЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтарч 100 гаруй ажилтныг сургалтад хамруулсан байдаг. Эдгээр 100 ажилтан гурван ээлжээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Цахим гэрчилгээ олгох цэг цөөн байгаа нь үнэн. Иймд энэ асуудлаар НЗДТГ-аас Авто Тээврийн Үндэсний Төвд хандсан. Цэгийн тоог олшруулж, И-март, Номин зэрэг сүлжээ дэлгүүрээр цахим гэрчилгээ олгохыг удаа дараа шаардаж байна. Зөвхөн үзлэг оношилгоо хийж байгаа газраас гадна өөр цэгүүдэд нэмэлтээр хийж байгаа.
Улаанбаатар хотын хэмжээнд долдугаар сарын байдлаар 4,470 ширхэг цахим наалт нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод цахим наалт дууссан, хомстсон асуудал байхгүй. Одоогоор тендерээр нийлүүлэгдсэн өртөг нь 6,700 төгрөг бөгөөд автомашинд үнэ төлбөргүй наана.
Систем хөгжүүлэлтийг ЗТХЯ-нд Албан журмын даатгагчдын холбооноос 10 тэрбум төгрөг гаргаад энэ ажлын хүрээнд хийгдээд явж байгаа. Систем хөгжүүлэлт эцсийн байдлаар дуусаагүй, нэгдүгээр улиралд бүрэн ашиглалтад оруулна гэсэн чиглэл өгсөн. гэлээ.
4 cэтгэгдэлтэй
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you. https://www.binance.com/es/register?ref=T7KCZASX
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.